Бага насны хүүхэдтэйгээ сураггүй болсон иргэнийг олжээ
Дорнод аймгийн Хэрлэн сумаас Гурванзагал сумын чиглэлд суудлын автомашинтай зорчиж явсан /2 эмэгтэй бага насны хүүхэд/ жолоочийн хамт 01.29-ний өдрийн 13:00 цагийн орчимд гараад одоог хүртэл сураггүй байна гэсэн дуудлага ОБЕГ-т бүртгэгджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулан “Prius-41” суудлын автомашинтай иргэн Т /25 настай, эмэгтэй/, Е /3 настай, эрэгтэй/, Т /26 настай, эмэгтэй/, А /3 настай, эмэгтэй/, жолооч Ш /27 настай, эрэгтэй/ нарыг Гурванзагал сумын төвөөс баруун урд зүгт 30 км, Рашаант багийн “Овоо” гэдэг газраас эсэн мэнд олжээ.
Тухайн иргэдийн автомашины дугуй хагарсан байдалтай байсныг олж тусламж үзүүлэн аюулгүй болгосон байна.
Сэтгэгдэл