ЦЕГ: ТҮК-ийн ажилтныг хутгалсан залуусыг олж тогтоосон
Гудамжаар явж байсан ТҮК-ийн ажилтныг үл таних залуус хутгалж буй бичлэг цахим орчинд цацагдсан. Энэ талаар ЦЕГ-аас “Дээрх хэрэг энэ сарын 27-ны 19.00 цагийн орчимд бүртгэгдсэн. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Хохирогчид эмнэлгийн байгууллагын тусламж үзүүлсэн бөгөөд биед учирсан хохирлыг тогтоохоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Хэрэг үйлдсэн залуучуудыг олж тогтоосон” гэжээ.
Сэтгэгдэл