Эдийн засагч Р.Даваадорж: Сонгуулийн урхи бөгөөд дээрэмчдийн халаасаа зузаалдаг "ард түмний өмч"-ийг хувьцаа гэж эндүүрэв ээ
Тэрээр хэлэхдээ, 12 жилийн өмнө 1 сая төгрөг буюу 845$ байсан Эрдэнэс тавантолгойн 1072 хувьцааны өнөөдрийн үнэ ханш 1 сая төгрөг хэвээрээ буюу 289$ болжээ.
Нэгж хувьцааны үнэ 13 жилийн турш тогтмол 933₮.
Тэгвэл хувьцаа гэдэг бол хөрөнгийн зах зээл дээр үнэлэгдэж, худалдаж, худалдан авч болдог санхүүгийн нэг хэрэгсэл юм. Бас жил бүр ашгаасаа хувьцааны ногдол хуваарилах ёстой. Түүнээс биш зөвхөн сонгуулийн жил биш.
Бодит жишээ нь орон нутгийн Таван толгой ХК. Түүний нэгж хувьцаа хөрөнгийн бирж дээр ойролцоогоор 21 000 төгрөгний ханштай байна.
Яг нэг газрын нэг нүүрс олборлодог хоёр компанийн хувьццаны үнэ.
Бидний хувьцааны үнээс 22 дахин үнэтэй.
Ард түмний өмч нэрээр улс төрч нэртэй дээрэмчдийн мэдэлд байх, хувь хүмүүсийн гарт очих хоёр газар тэнгэр шиг ялгаатай байгаа биз" хэмээн Эдийн засагч Р.Даваадорж хэлжээ.
Сэтгэгдэл
Zochin [202.126.88.115] 2025-02-03 11:02:05
Bodood baisan yag unen bn shu ard tumeen