Т. Мөнхсайхан: Менингококкийн 2000 тун вакциныг эрсдэлт бүлгийнхэнд хийнэ

Aдмин / Эрүүл мэнд

Халдварт өвчин судлалын үндэсний төвд өнгөрсөн арванхоёр болон нэгдүгээр сард менингококк халдварын тохиолдлууд бүртгэгдсэн. Улмаар тус халдварт өвчнөөр өвдсөн гурван настай хүүхэд нэгдүгээр сарын 30-ны өдөр нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Мөн ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар менингококк халдварын сэжигтэй хоёр тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Хоёр хүүхдийн шинжилгээний хариу хүлээгдэж байгаа бөгөөд эдгээр хүүхдүүдийн шинжилгээний хариу энэ сарын 4,6-нд гарах юм.Тэгвэл тус өвчин нь 2025 онд Монгол Улсад тархах магадлалтай буюу 10 жилийн давтамжийн дэгдэлтийн үе гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй.

Тус өвчний эсрэг вакциныг товлолт вакцинд хийдэггүй тул одоогийн байдлаар байхгүй гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Тодруулбал, менингококкийн вакциныг тархвар судлалын заалтаар голомтод хийдэг. Голомт батлагдсан тохиолдолд ойрын хавьтлуудад хийдэг, түүнээс бүх нийтээр хийдэг вакцин биш. ДЭМБ-тай хамтран вакцины захиалга хийсэн байгаа гэдэг мэдээллийг ХӨСҮТ-өөс өгсөн.

Тэгвэл Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан “Менингококкт халдварын вакцин нь товлолт бус тархвар зүйн вакцин буюу халдвар гарсан үед хийгддэг вакцин юм. Тиймээс вакцины хадгалалт хугацаа хэтрэлтээс хамааран байнгын нөөцгүй байдаг. Ирэх долоо хоногт ирэх 2000 тун вакциныг хавьтлууд болон эрсдэлтэй хүрээллийнхэнд хийнэ” гэжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.85] 2025-02-03 16:20:30

Үүүүүүүү

Мянган буу [202.55.188.85] 2025-02-03 16:19:44

Ёстой арчаагүй

Анхилун [202.55.188.85] 2025-02-03 16:20:18

Яг яг


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.