Н.Ганибалыг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар жинхэллээ
2024 оны сонгуулиас хойш УИХ-ын гишүүн асан Н.Ганибал АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. Тэрээр сонгуульд ялагдал хүлээсэн ч намын нөхөд нь итгэл хүлээлгэж ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулсан юм. АН орон нутгийн сонгуульд муу амжилт үзүүлсэн ч түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөнгүй. Харин ч эсрэгээрээ өнөөдөр түүнийг АН-ын Улс төрийн зөвлөлийн хурлаар ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд нь жинхлэн томиллоо. Үүнтэй холбогдуулан түүний намтрыг танилцуулъя.
БОЛОВСРОЛ:
- 1982-1992 он Сүхбаатар аймгийн 1-р бүрэн дунд сургууль
- 1992-1997 он Улаанбаатарын их сургууль, хэрэглээний математикч
- 1999-2001 он ШУТИС, Программ хангамжийн магистр
- 2002-2003 он Англи улсын Стокпортын коллеж
АЖЛЫН ТУРШЛАГА:
- 1998-2000 он Сүхбаатар аймгийн Залуучуудын холбооны тэргүүн
- 1999-2002 он Сүхбаатар аймаг дахь Технологийн дээд сургуульд багш, секторын эрхлэгч
- 2007-2008 он Мэдээллийн технологийн үндэсний паркт мэргэжилтэн
- 2008-2012 он Сүхбаатар аймгийн Засаг даргын зөвлөх
- 2012-2015 он Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны МААБХЗГ-ын дарга, Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
- 2015-2016 он Зам тээврийн яамны Төрийн захиргааны удирдлага, хууль эрх зүйн газрын дарга
- 2017-2018 он АН-ын Намын байгуулалтын газрын дарга
- 2018-2020 он АН-ын Хэрэг эрхлэх газрын дэд дарга
- 2020-2024 он УИХ-ын гишүүн
- 2024 оноос АН-ын еөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
Сэтгэгдэл