З.ЭНХБОЛД: Монголчууд монголынхоо эзэн байх ёстой. Хятадын компани нүүрс зөөж ашиглаад байж болохгүй. Би хийсэн ажлаараа бахархаж байгаа. Энэ жил Таван толгойг авч үлдсэний 10 жилийн ой болно
УИХ-ын дарга асан З.Энхболд хэлэхдээ, Доржханд гэрчийн мэдүүлэгтээ, Би фейсбүүкээс Страто бол З.Энхболд даргын компани гэж сонссон учраас ингэж мэдүүлсэн гэж хэлсэн байгаа юм. Фейсбүүкийн мэдээллээр авсан юмаа яриад байдаг. Мөн хоорондоо холбогдохгүй хоёр хүнийг хамжигч хамтрагч гэж холбоод байгаа учраас Давж заалдах шатны шүүхийн босгыг давж чадахгүй байна шүү дээ. Монголын нутагт нүүрс угааж болохгүй, гангийн үйлдвэр байгуулж болохгүй гэсэн бодлого явж байна. Манжийн үед ган хайлах лимит байсан, тэр нь данх, дэнлүү л хийх лимиттэй байсан. Хүнд жинтэй бамбай жишээ нь монголчууд хийж болохгүй гэх мэт. Яг энэ бодлого явж байгаа. Манай улсыг байгалийн баялгаа түүхийгээр өг, бид нар юм хийж өгнө гэсэн бодлого л явж байна.
Мөн УИХ-ын дарга асан З.Энхболд хэлэхдээ, Би бусдын бодсон төсөөллөөр яллагдаж байгаа анхны хүн болж байгаа. Гэрч гэрч Доржхандын толгойд фейсбүүкийн мэдээллээс авсан гүтгэлэг мэдээлэл байсан. Хуулийн этгээдийн хувьд “Страто” хэний нэр дээр байна гэдэг нь падлийгүй, фейсбүүк дээр байгаа гүтгэлгээр хүн яллах гээд байдаг. Доржхандын мэдүүлгээр намайг буруутгаад байгаа нь идэвхтэй үйлдэл биш юм. Яг баримттай утасны мэдээлэл, өөр баримт байхгүй байгаа юм. Бусдын үүрэг ёстой үүргийг огт хамааралгүй намайг давхар үүр гээд байгааг би ойлгохгүй байгаа.
Прокурорууд энэхүү яллах дүгнэлтээ 6 удаа давтаж уншлаа. 6 удаа уншсан яллах дүгнэлт огт өөрчлөгдсөнгүй яг хэвээрээ байна. Уг нь нягталж өөрчлөөд оруулж ирэх ёстой байлаа.
Намайг 1996 оноос хойш Төрийн өмчийн хорооны дарга байх үеэс хойш гүтгэж ирсэн. Гэхдээ эдгээр гүтгэлгээс нотлогдсон зүйл нэг ч байдаггүй. Хуулийн босго давсан нь нэг ч байхгүй. Би хэвлэлд гаргасан гүтгэлгийн араас залруулж байгаагүй. Би ер залруулж байх ёстой байсан байна лээ. З.Энхболд даргын компани гэдэг фейсбүүкийн мэдээллээр намайг Прокурор буруутгаж байгаа нь маш харамсалтай, Монгол Улсын Эрх зүй ямар байгааг л харуулж байна. Маш тодорхой заалтыг дур зоргоороо тайлбарлаж хүн хэлмэгдүүлж байна.
Би монголыг тэжээж байгаа хоёр компанийг өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийг, ЭТТ-г хувьчлаагүй хувийн компанид өгөөгүй учраас бүлэглэлийн зуултанд орсон гэдгээ би мэдэж байна. Намайг буруутгахын тулд Б.Энх-Амгалан гэдэг хүнийг давхар буруутгаж байна.
Би ирэх жил 60 хүрлээ. Надад нэр дэвших сонирхол огт байхгүй. Нэг хэдэн га газар өгчвөл би мал маллая гээд байгаа. Гэтэл газар өгөхгүй байдаг. З.Энхболд үхэр мал маллаж болохгүй гэсэн хууль гаргахгүй байлгүй дээ гэж бодож байна. Намайг өмнө нүүрс угаалаа гэх гүтгэлгээр бүх нүүрсний компаниудын үйл ажиллагааг АМНАТ-аар зогсоож, ажлын байрыг байхгүй болгосон. Зөвхөн түүхийгээр нь гарга гэсэн бодлого явагдаж эхэлсэн.
Намайг буруутгаж байгаа нь 1937 оныг санагдуулж байна. Өөрөөр хэлбэл, гэрч Доржханд З.Энхболдыг нөлөөлсөн гэж үзлээ хэмээн ганц гэрчийн мэдүүлгээр аль хэдийн намайг буудчихсан байгаа. С.Баяр, Н.Алтанхуяг хоёр хонгил гээд ном бичээд байгаа. Намайг яг тэр хонгилоор оруулж байгаа юм. Одоо яваад байгаа энэ завхарлыг зогсоох газар нь шүүх. Анхан шатны шүүх зогсоохгүй бол Давж заалдах шатны шүүх зогсооно, Дээд шүүх зогсооно гэв. Шүүхэд итгэх иргэдийн итгэл суларч байгаа. Би УИХ-ын дарга байхдаа Шүүхийн цалинг нэмж шүүгчийг хараат бус ажиллах нөхцлийг бүрдүүлж байсан. Шүүхийн реформ боломжийн явж байгаа гэж үзэж байгаа. Таван толгойн орд бол Монголыг тэжээх амьдрах эх үүсвэр тэнд байна.
Луйварчдад ордуудаа өгөхгүй бол Монголын төр мөнхөд оршино.
Мөн 2016 онд Эрдэнэт үйлдвэрийг Худалдаа хөгжлийн банкинд зарах гэж байсныг сонгуулийн үеэр зогсоож байсан. Манай УИХ-ын хурлын тухайн үедээ нам дотроо хүртэл адлагдаж авч үлдсэн Эрдэнэт үйлдвэр болон Эрдэнэс Таван толгой хоёр Монгол Улсыг 50-100 жилээр тэжээнэ. Эдийн засгийн тэмцэлдээн яваад байдаг учраас Монголд зам барих нь зөв, Монголд үйлдвэр барих нь зөв, Монгол жолооч тээвэр хийх нь зөв гэдэг нь Монгол ялна гэдэг бодлого юм. Хятадуудаар тээвэрлэлтээ хийлгэнэ, түүхийгээр нь гаргана гэдэг нь Хуяа бодлого. Би бол Мояачууд нь ялаад Монгол мөнх оршино гэдэгт итгэж байгаа. Луйварчдад ордуудаа өгөхгүй бол Монголын төр мөнхөд оршино хэмээн УИХ-ын дарга асан З.Энхболд Шүүх танхимд хэлсэн үгэндээ онцлов.
Сэтгэгдэл
Иргэн [103.57.92.66] 2025-02-05 14:23:02
Урвагч увайгүй Баттулга энэ 2 с олигтой юм гарахгүй Өөрсдөө үлдээд хамтрагчдаа хэрэгт түлхчихдэг арчаагүй этгээдүүд
зочин [59.153.115.49] 2025-02-05 13:44:05
Та энэ үйл хэргээрээ бахархах бүрэн эрхтэй хүн,эх орон ард түмнээсээ урвасан Элбэгдоржийн эсрэг сөрөн зогсож чадсан хүн мөн гэж иргэд бид үнэлдэг.