Ц.Туваан: Ерөнхий сайдын айлчлалын үеэр Гашуунсухайт-Ганц модны хил холболтын хэлэлцээрт гарын үсэг зурна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлэв.
Тэрбээр "Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хоёрдугаар сарын 13-наас 15-нд Ерөнхий сайдын айлчлалын үеэр байгуулна. Хятадын талаас Хөгжил шинэтгэлийн хорооны дарга нь гарын үсэг зурна.
Өнгөрсөн хугацаанд уг хэлэлцээртэй холбоотой асуудал УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого болон Эдийн засгийн байнгын хороогоор орж, Засгийн газарт хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг хуулийн дагуу олгосон. Үүнд:
Нэгдүгээрт, Засгийн газар хоорондын хэлэлцээр, Ажлын хэсэг хоорондын протоколд гарын үсэг зурна.
Хоёрдугаарт, хоёр улсын төрийн өмчийн компани хооронд "гурвыг цогцоор нь" буюу хамтдаа зурах гурван гэрээ бий. Нүүрс худалдах, худалдан авах гэрээ, төмөр замын хил холболтын бүтээн байгуулалт, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван асуудлыг зэрэг явагдана.
Хоёр улсын Засгийн газрын хооронд хэлэлцээр байгуулагдаж, гарын үсэг зурж баталгаажсаны дараа УИХ-аар уг хэлэлцээрийг соёрхон батлах дэгтэй" гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Zochin [66.181.187.44] 2025-02-06 21:14:41
Xoxiroltoi geree baiguulchixval hen hariutslaga hvleehvv ene tsagiin hariutsaj geree baiguulj bgaa erx medeltengvvdvv
Zochin [66.181.187.44] 2025-02-06 21:12:06
Daraa ni garax sorog vr dagvariig ni ouyn erdene xvleej chadax ym bizde
Зочин [91.149.64.15] 2025-02-06 00:02:51
ТТ уурхайн нүүрсээ зарчихжээ
иргэн [62.55.205.86] 2025-02-05 20:45:56
Хүн ойлгочих юм бичиж чадахгүй юу, манай Ерөнхий сайд айлчлах гэж байгаа юм уу, хятадынх ирэх гэж байгаа юм уу??
Зочин [139.5.219.34] 2025-02-05 20:01:17
ДАХИАД ХЯТАД РУУ АЙЛЧИЛАХ УУ