О.Алтангэрэл: Түлшний барьцалдуулагчтай холбоотой асуудал гарвал хариуцлага тооцно
![](/files/zvpprvcbyz7qwe9um2p9/3/altangerel.jpg.jpg)
Угаартаж амиа алдсан зургаан хүн болон үлдэж хоцорсон хүүгийн эрхийг ноцтой зөрчсөн асуудалтай холбогдуулж ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө.
Тэрбээр "Юуны өмнө нэгдүгээр сарын 23-ны шөнө болсон үйл явдлын улмаас эрдэнэт хүний амь эрсэдсэнд ар гэр, төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийлье. О.Одбаяр нь албаа үлгэр жишээ хааж байсан, сайн дайчин байлдагч. Ийм учраас Хууль зүй дотоод хэргийн сайдын хувьд онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байна.
Хүний хувийн эмзэг байдлын агуулсан мэдээлэл 21.00 цагийн орчимд цахим орчинд цацагдсан. Энэ нь хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Хувь хүний нууцад халдсан, задруулсан бол 5 хүртэлх жилийн ялтай.
Энэ мэдээлэлд дурдагдсан зарим зүйл нь цагдаагийн байгууллагад огт байхгүй мэдээлэл байсан. Зарим зүйл нь үнэнтэй нийцэхгүй, ташаа мэдээлэл байсан. Энэ бол зориудаар тараасан мэдээлэл гэж урьдчилсан байдлаар үзэж байна. Ийм зүйл хийсэн хүмүүс зайлшгүй хариуцлага хүлээнэ. Цагдаагийн байгууллага бүх хүчээрээ энэ хэргийг илрүүлэхийн төлөө ажиллаж байгаа гэдгийг хэлье. Одоогийн байдлаар угаартаж нас барсан 6 хүний асуудалтай холбогдуулан Тавантолгой түлш компанийн үе үеийн удирдлагууд болон мөн тус компанийн үйл ажиллагаатай холбоотой 2018-2024 оны хооронд удирдлага болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан этгээдүүдэд холбогдох гэрээ, гэрээний биелэлттэй холбоотой асуудалд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэдгийг хэлье.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Тавантолгой ХХК-иас 29 нэр төрлийн химийн бодис зэрэг шаардлагатай түүхий эдүүдэд мэргэжлийн байгууллагаар шинжилгээ хийлгэх ажлыг зохион байгуулж байна. Энэ дунд барьцалдуулагч гэж нэрлэж байгаа цардуултай холбоотой асуудал шалгагдаж байна.
Эдгээр албан тушаалтнуудтай холбоотой мөн энэ түлшний барьцалдуулагчтай холбоотой асуудал гарвал хуулийн дагуу хариуцлага тооцно. Зөвхөн саяын асуудал биш өөр бусад монгол хүн амь үргэдэж байгаа болохоор энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулан ажиллана. Мэдээлэл хийсэн байлдагчийг хууль сахиулах байгууллагын алба хаагчид хамгаална. Шаардлагатай бүхий л тусламж дэмжлэг үзүүлнэ. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сэтгэл санааны энэ хүнд үед тэр хүний ямарваа нэг эрхэд халдсан үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн байр суурьтай байна" гэлээ.
Сэтгэгдэл
Зочин [202.131.234.123] 2025-02-07 13:00:06
нүүрсний шуудай гээд л эзэд нь тодрхой байгаад байгаа юм шүү дээ. тэднийг барьж нохойд ноцуул
Зочин [103.212.162.122] 2025-02-07 12:28:37
Оюунхорлын нөхөр мэтийг бариад хориход л болноштээ хүмүүсийн өвчин үхлээр ашиг олдог муусайн юмнуудыг цаазаар авахад ч багадна шүү
Irgen [202.9.41.77] 2025-02-07 12:15:57
Oyunhorol.ternii nuhriig heden honog l yrilaa.Odoo tgd barihgui uo