Монгол, Лаосын Төрийн аудитын байгууллагын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Төрийн аудитын байгууллагын Ерөнхийлөгч Виенгтависоне Тепачаны урилгаар энэ сарын 10-наас 14-ний өдрүүдэд тус улсад айлчлав.

Айлчлалын хүрээнд Аудитын Дээд Байгууллагуудын Олон Улсын байгууллага (ИНТОСАИ) болон Аудитын Дээд Байгууллагуудын Азийн Байгууллага (АСОСАИ)-ын зорилго, зарчмуудыг даган мөрдөж, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан байна.

Мөн Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджавыг БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан хүлээн авч уулзжээ.

Тэрбээр Монгол, Лаос хоёр орны хооронд өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд хийж, гэрээ, хэлэлцээрийн үр дүнд худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын харилцаа өргөжин хөгжиж, илүү олон салбар, чиглэлд хамтран ажиллахаар тохиролцон эрх зүйн баримт бичгүүдийг байгуулсныг тэмдэглэсэн байна.

Мөн хоёр улсын аудитын байгууллагууд хамтран ажиллах болсонд баярлаж буйгаа дурдаад, Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өөрийн мэндийг уламжилж өгөхийг хүсчээ.

Хамтын ажиллагааны хүрээнд Хөгжлийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн эдийн засаг, нийгмийн өндөр үр нөлөөтэй аудитыг гүйцэтгэж, арга зүй, технологи, үйл ажиллагааны түвшинд бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх аудитын байгууллага болох алсын хараанд тулгуурлан харилцан туршлага судлах зорилгоор хоёр улсын төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэгч Аудитын Дээд байгууллагуудын албан хаагчдын хамтарсан сургалт, семинар зохион байгуулагдсан байна.

Энэ үеэр БНАЛАУ-ын Төрийн хяналт шалгалтын хороо, Авлигатай тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд хүлээн авч уулзаж, хоёр талын сонирхсон асуудлаар харилцан санал солилцож, айлчлал ажил хэрэгч амжилттай болж өндөрлөжээ.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

Зочин [86.85.55.114] 2025-02-16 17:45:40

ОК


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.