Цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг есөн домайныг хаажээ

Харилцаа холбооны зохицуулах хорооноос, монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, жил бүр ОХУ руу 500 сая ам.доллар урсгаж буй 1xbet-ийг сурталчилсан, адил төстэй байдлаар цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг есөн домайныг хаажээ.
Мөн 100 гаруй фэйсбүүк хаяг, группийг хаалгах хүсэлтийг META руу илгээсэн байна. Цаашид 1xbet сурталчилдаг хаягуудыг шат дараатайгаар хаах арга хэмжээг авах ажээ.
Ойрын хугацаанд "Зөвшөөрлийн тухай хууль"-д өөрчлөлт оруулж, цахим мөрийтэй тоглоомыг хориглох арга хэмжээг авахаар ажлын хэсэг ажиллаж буй юм байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл