Шүүх яллагдагч З.Төрмандахад авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх яллагдагч З.Төрмандахын өмгөөлөгч Х.Баатарбилэг, Э.Билэгсайхан нарын зүгээс яллагдагч З.Төрмандахад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, өчигдөр буюу 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцжээ.
Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өмгөөлөгч нарын хүсэлт, прокурорын тайлбар, яллагдагчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд зэрэгтэй танилцсан байна.
Яллагдагч нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах хүндрэл, чихрийн шижин хэв шинж 2 оноштойгоор Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгээс Улсын Нэгдүгээр эмнэлгийн хяналтад мэс заслын хагалгаанд орох заалттайгаар шилжсэн нөхцөл байдлуудыг харгалзан, яллагдагч З.Төрмандахад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ.
Тодруулбал, прокурорын саналыг харгалзан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
МОНГОЛ [202.9.47.0] 2025-03-13 21:12:33
Төр уг нь сайн гүйцэтгэх ажил хийж зөв хүнээ барьж авж нөгөө шүүх худалдагдаад суллаж байгаам бн. Бүх сайн муу юмыг нь мэддэг хүн гэж ойлгож байна. Гадуур байж байгаад цаг бусаар явчих вий дэ!
Зочин [46.212.26.96] 2025-03-13 02:32:55
Монголын шүүх цагдаа хүүхэд залууст энэрэнгүй баймаар бнаа
зочин [59.153.86.103] 2025-03-12 11:02:47
эрх мэдэлтэй байхдаа хүч чадалтай бусдыг атгадаг хэрэг нь илчлэгдээд буруудаад хоригдоод ирэхээрээ хоногоо хүлээсэн өвтэй хүн болчихдог авир монголчууд бидэнд байх юм .зарим хүнийг ийм элдэв шалтгаар шоронгоос нь гаргачихдаг хэрэггүй нэгнийг шоронд нь үхүүлчихдэг гэм манай шүүх прокурор цагдаад бий.
Зочин [193.41.228.76] 2025-03-12 20:48:01
jag unen. mongol ulsin haraat bus huuli "tolgoinoosoo" ehelj umhiiren jalzarsan.
Зочин [103.212.119.242] 2025-03-12 09:15:43
За болио . Бусдыг үхэж байхад нв ч гаргахгүй байсаар байгаад ялалдаг биздээ. Энэ шүүхийг бүхлээр болих болжээ. бүүр мөнгөний өмнө бүхийчихсөн газар байна.
Зочин [193.41.228.76] 2025-03-12 20:53:05
mongoliin buh udirdagch, uls törch, said, darga, ter "tom" geh hulgaich, luiwarchin firmin darga "öörsdiige" "businessman/women geh uls bugd adil- ulsin ed bayalag, höröngö luiwarchid. Neg ineedtei n- bugd adilhan ter hortoi agaaraa amisgalaad, ter hortoi usaa uugaad, ter usandaa orood anidarch baigaamdaa. Tegeed öördiige "uls orni högjild jumhiideg" gej jaahaw dee.
Монгол [176.3.201.246] 2025-03-12 00:23:46
Маш танил тавилттай хуйвалдааг
Зочин [122.201.31.244] 2025-03-11 17:26:20
Тэгдэг юм, үгсэн хуйвалдаж яриагаа нийлүүлэх арга саам
MCS..н Шүүх [202.55.188.108] 2025-03-11 15:53:24
MCS. ШҮҮХИЙН АМААР НЬ ГАРТАЛ НЬ МӨНГӨ ЧИХСЭН БИЗ
Зочин [202.131.254.10] 2025-03-11 15:06:36
zail