Энэ 7 хоногт Монгол Улсад

2025 оны гуравдугаар сарын 17-ноос 23-нд болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
Улаанбаатарт:
3 дугаар сарын 17-нд: УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийнэ.
3 дугаар сарын 17-нд: Монголын банкны холбоо / Mongolian Bankers Association, Banking and Finance Academy -аас гаргадаг "Банкны салбарын тойм 2024" судалгааг танилцуулна.
3 дугаар сарын 17-нд: Австралийн ЭСЯ-наас “Australia Week 2025” буюу Австралийн долоо хоногийг зохион байгуулна.
3 дугаар сарын 17-нд: "Эдийн засгийн тайлбар толь" номын нээлт Үндэсний төв номын санд /хуучин барилга/ болно.
3 дугаар 17-нд: Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн хүрээнд Эмэгтэйчүүдийн форум панел хэлэлцүүлэг Шангри-Ла зочид буудлын 1 давхарт болно.
3 дугаар сарын 17-нд: Энэтхэгийн уран бүтээлч Рену Кумар буюу уран бүтээлийн нэрээр RK-ийн “Сэтгэлийн хэлхээс” үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд болно.
3 дугаар сарын 18-нд: Монгол цэргийн өдөр тохионо.
3 дугаар сарын 18-нд: Австралид төгсөгчдийн холбооноос “Тогтвортой хөгжил ба ногоон эрчим хүч” сэдэвтэй уулзалт зохион байгуулна.
3 дугаар сарын 18-нд: Ялалтын 80 жилийн ойд зориулсан “Аугаа их Эх орны дайны ялалт-Бидний хамтын ялалт” үзэсгэлэнг Монголын Уран зургийн галаейд нээнэ.
3 дугаар сарын 19-нд: Австралийн сайн дурынхны хөтөлбөрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш эрхийг хангах хүрээнд “Сонсголын бэрхшээлтэй иргэдийг ойлгох нь” семинарыг Туушин зочид буудлын Сүлд танхимд зохион байгуулна.
3 дугаар сарын 20-нд: “Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” монголын нүүр ам судлалын салбарын үндэсний хоёрдугаар зөвлөгөөн болно.
3 дугаар сарын 21-нд: Дэлхийн яруу найргийн өдөр тохиож байна. 3 дугаар сарын 21-нд: Олон улсын ойн өдөр тохиож байна. 3 дугаар сарын 22-нд: Монгол хүн сансарт ниссэн өдөр, Наурызын баяр тохиож байна.
сарын 21-нд: Дэлхийн яруу найргийн өдөр тохиож байна.
3 дугаар сарын 21-нд: Олон улсын ойн өдөр тохиож байна.
3 дугаар сарын 22-нд: Монгол хүн сансарт ниссэн өдөр, Наурызын баяр тохиож байна.
3 дугаар сарын 22, 23-нд: "Могжоохон даагатай жогжоохон хүү" хүүхэлдэйн жүжгийг Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа толилуулна.
3 дугаар сарын 23-нд: Усны болон Цаг уурын өдөр тохиож байна.
3 дугаар сарын 23-нд: Дэлхийн усны өдөр тохиож байна.
3 дугаар сарын 24-нд: БОУАӨЯ, Усны газар, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль хамтран “Ус-хөгжлийн түлхүүр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XIX бага хурлыг зохион байгуулна.
3 дугаар сарын 25-нд: “ЖАНЦАННОРОВ" сан, Үндэсний Урлагийн Их Театр хамтран Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын гоцлол, найрал хөгжмийн бүтээл, дуу, романсын концертыг Соёлын төв өргөөнд тоглоно.
4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцан хүндэтгэе” сарын аян үргэлжилж байна.
Орон нутагт:
3 дугаар сарын 17-нд: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын олон улсын худалдааны төвд "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөрлөг" зохион байгуулна.
3 дугаар сарын 17-нд: Төв аймаг дахь Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн нээлттэй өдөрлөг Мөнх-Алдарын талбайд болно.
3 дугаар сарын 17-нд: Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Японы Хүүхдийг ивээх сан, аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо хамтран “Эрт тусмаа” өдөрлөг зохион байгуулна.
3 дугаар сарын 21-23-нд: Архангай аймагт модон барилдааны Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно.
3 дугаар сарын 22-23-нд: Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах Идэрчүүдийн Волейболын тэмцээн Мандал суманд болно.
3 дугаар сарын 23-нд: Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ суманд Усан сэлэлтийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Хилийн чанадад:
Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Сэтгэгдэл