Энэ 7 хоногт Монгол Улсад

2025 оны дөрөвдүгээр сарын 7-ноос 13-нд болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
Улаанбаатарт:
4 дүгээр сарын 7-нд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
4 дүгээр сарын 7-нд: Эрүүл мэндийг хамгаалах өдөр тохиож байна.
4 дүгээр сарын 8, 9-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
4 дүгээр сарын 8-14-нд: Үндэсний болон олон орны хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах “UB food” фестивалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
4 дүгээр сарын 9-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
4 дүгээр сарын 10, 11-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
4 дүгээр сарын 12-нд: Олон улсын сансрын нисэгчдийн өдөр тохиож байна.
4 дүгээр сарын 12-нд: "Дэлхийн цирк Монголд- 2025" олон улсын циркчдийн хамтарсан тоглолт AIC Steppe arena-д болно.
4 дүгээр сарын 12-нд: УДБЭТ-ын уран бүтээлчид Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурийг тайзнаа толилуулна.
Орон нутагт:
4 дүгээр сарын 7-нд: Архангай аймгийн Автотээврийн төвөөс Уран жолоодлого-Ур чадварын тэмцээн зохион байгуулна.
4 дүгээр сарын 7-нд: Дорнод аймагт Хүүхдийн спортын наадмын хоёрдугаар хэсэг эхэлж хөнгөн атлетик, хөлбөмбөг, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн тус тус болно.
4 дүгээр сарын 7, 8-нд: Дорнод аймагт Хүүхдийн спортын наадмын хоёрдугаар хэсэг эхэлж хөнгөн атлетик, хөлбөмбөг, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн тус тус болно.
4 дүгээр сарын 9-нд: Дорнод аймагт Хүүхлийн сдортын наадмын хүрээнд жудо бөхийн тэмцээн болно.
4 дүгээр сарын 10-нд: Архангай аймагт хөдөлмөр эрхлэлтийн төсөл, хөтөлбөрийн болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяны нээлт болно.
4 дүгээр сарын 10, 11-нд: Дорнод аймагт Хүүхлийн сдортын наадмын хүрээнд 5х5 сагсан бөмбөгийн тэмцээн болно.
4 дүгээр сарын 11-нд: Завхан аймгийн Улиастай суманд "24/3 Шүдээ зөв угаа-2025" өдөрлөг болно.
Хилийн чанадад:
Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Инжинаашийн гэрэл зургийн үзэсгэлэн Токио хотноо энэ сарын 14-ныг хүртэл гарч байна.
Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл