МУИС-ийн муу муухайг уудалж, ил гаргасан профессор Л.Мөнх-Эрдэнийг "хавчиж" эхэлжээ

Aдмин / Боловсрол

МУИС-ийн Антропологи-Археологийн тэнхимийн профессор Л.Мөнх-Эрдэнэ тус сургуулийн булай булхай бүхнийг илчилсний улмаас хичээлүүдээ зааж чадахгүйд хүрчээ. Иймд тэрбээр гомдол гаргаж буйгаа мэдэгдлээ.

Л.Мөнх-Эрдэнэ профессор гомдолдоо "2025 оны 3-р сарын 18-ны өдөр МУИС-ийн ШУС-ийн захиргаа Антропологи-Археологийн тэнхимийн профессор Л.Мөнх-Эрдэнэ миний зааж буй хичээлүүдийг надад мэдэгдэлгүйгээр цуцалсан бөгөөд оюутнууд маань гомдол гаргасан ч одоо болтол хичээлүүдийг цуцалсан хэвээр байна.

Мөн миний 3-р сарын цалинг одоо болтол тавиагүй байгаа. Хичээлийн улирал гуравны нэгтээ орсон энэ үест оюутнууд маань санаа зовнин, түгшиж "Багш аа, та бидэнтэй хүч нийлүүлж гомдол, хүсэлт гаргаач" гэсэн учир миний бие дараах хоёр гомдлыг гаргах нь зүйтэй гэж үзэв.

Эрдмийн эрх чөлөө, эрдмийн соёлыг үл ойшоон, Дээд боловсролын тухай хууль, МУИС-ийн сургалтын үйл ажиллагааны журмыг зөрчин МУИС-ийн үндсэн үйл ажиллагаанд халдсан дээрх үйлдэл нь МУИС-ийн захиргааны зүгээс өнгөрсөн оны 9-р сараас хурцадсан зүй бус үйлдлүүдийн сүүлийнх болно.

МУИС-Асуудал ШИЙДЭЛ хэмээх Фэйсбүүк групп дээр миний тавьсан “МУИС муугийн үүр, загасны нүхэмж?” нийтлэлийн хариуд “Дэд профессор цолгүй мөртөө профессорт өрсөлдөөд, энгийн шалгуурт бүдрэхээрээ намайг хэлмэгдүүллээ гэж сошиалаар бархирдаг. Өөрөө зохиосон эх дээрээ оюутны нэрсээ бичүүлж сэвдэг.

Миний асуудлыг хөндөх юм бол чамайг хусна шүү гэж шантаажилдаг. …Чиний шантаажнаас айна гэж хөөрцөглөж байвал бүү горьд!” гэсэн МУИС-ийн Сургалт оюутны хөгжил эрхэлсэн проректор Д.Заяабаатарын хариу асуудлын учрыг ч, МУИС-ийн захиргааны хандлагыг ч харуулж байгаа.

Хэдийгээр энэ гомдол МУИС-ийн захиргаанд хандсан боловч холбогдох алба, ажил хариуцсан хүмүүс тавигдсан асуудалд анхаарлаа хандуулж, Монгол улсын хууль, дүрмийн дагуу шуурхай шийдвэрлэнэ гэдэгт найдаж буй тул гомдлыг нээлттэй тавьж байна. Гомдол 1-д миний хичээлүүдийг цуцалсантай холбоотой асуудлуудыг, Гомдол 2-т хичээл цуцлалтад хүргэсэн Д.Заяабаатарын “бархирдаг” “шантаажилдаг” гэсэнтэй холбоотой асуудлуудыг тавьж байна.

Гомдол 1:

1. 2025 оны 3-р сарын 18-ны өдөр МУИС-ийн ШУС-ийн захиргаа Антропологи Археологийн тэнхимийн профессор Л. Мөнх-Эрдэнэ миний зааж буй хичээлүүдийг надад мэдэгдэлгүйгээр цуцалсан нь МУИС-ийн үндсэн үйл ажиллагаа, нэр төрд халдсан, Дээд боловсролын тухай хууль (5.1.1, 13.1.6, 13.1.7.) [3], МУИС-ийн сургалтын үйл ажиллагааны журам (4.1.2) [4] зөрчсөн болохыг,

2. МУИС-иас ямар нэг хууль ёсны шийдвэргүйгээр миний 2025 оны 3-р сарын цалинг одоо болтол тавиагүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хууль (104.7.) [5] зөрчсөн болохыг,

3. ШУС-ийн захирал Б.Болд-Эрдэнэ намайг өөртэйгөө хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шаардсан нь Хөдөлмөрийн тухай хууль (50.1) [6], заавал биеэр ирэхийг шаардсан нь Хөдөлмөрийн хууль (48.1.) [7], мөн бүх багш нартай цахимаар гэрээ байгуулсан (өмнөх гэрээний нүүрийг солиулж авсан) мөртөө намайг заавал биеэр ирэхийг шаардсан нь МУИС-ийн хөдөлмөрийн дотоод журам (2.1.3) [8] зөрчсөн болохыг,

4. Миний бие 2024.10.01-д ШУС-ийн захиргаанд гаргасан тайлбартаа зайны цахим сургалт нь МУИС-ийн сургалтын нэг үндсэн хэлбэр, магистр, докторын сургалтын голлох арга төдийгүй, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, МУИС-ийн хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн зүйлгүйг цохон тэмдэглэсэн.

Хөдөлмөрийн тухай хууль нь гэрээсээ (67) болон зайнаас (68) ажиллах хувилбарыг хуульчилсан тул хэрвээ МУИС-ийн зүгээс шаардлагатай гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 67, 68-р зүйлийн аль нэгийн дагуу хөдөлмөрийн гэрээг гэрээс, эсвэл зайнаас ажиллах болгон өөрчилж болохыг үгүйсгэхгүй байна гэдгээ мэдэгдсэн болно. Харамсалтай нь МУИС миний санал болон Хөдөлмөрийн тухай хуулийг (67, 68) [9] үл хүндэлсэн болохыг,

5. ШУС-ийн захирал Б.Болд-Эрдэнэ, Археологи-Антропологийн тэнхимийн эрхлэгч У.Эрдэнэбат нар МУИС-ийн профессорууд бакалаврын хичээл заавал заах үүрэгтэй гэсэн нь МУИС-ийн дүрэм, журамд огт байхгүй зүйл шаардсан, төдийгүй МУИС-д дагнан магистр, докторын хичээл ордог профессорууд цөөнгүй байдаг төдийгүй магистр докторын төвшний хичээлээр илүү цагийн мөнгө авдаг асуудлыг зохицуулах шаардлага үүсэж байсан учир тэдний шаардлага нь МУИС-ийн хөдөлмөрийн дотоод журам (2.1.3) зөрчсөн болохыг,

6. Б.Болд-Эрдэнэ, У.Эрдэнэбат нар намайг цагийн багшаар хичээлээ үргэлжлүүлэн орохыг санал болгосон нь Хөдөлмөрийн тухай хууль (59.3.) [10], бакалаврын хичээл заахыг тулган шаардсан нь Хөдөлмөрийн тухай хууль (91.2.) [11], 2025 оны 2-р сарын 1-нд хичээл эхлэхээс 1 өдрийн өмнө нэгэн хичээл сургалтын хуваарьт тавьсан нь МУИС-ийн сургалтын үйл ажиллагааны журам (4.1.5.) [12] зөрчсөн болохыг тус тус мэдэгдэж байна.

Антропологи-Археологийн тэнхимийн профессор Л.Мөнх-Эрдэнэ

Зүүлт:

[1] “4.1.7. Гомдол гэж зөрчлийн улмаас МУИС-ийн гишүүний болон бусад этгээдийн эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг” (МУИС-ийн багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрэм).

[2] Энд тоочсон зүйлс надад тохиолдсон зүйлс, тэдгээртэй холбоотой хууль, дүрэм, журмыг миний бие авч үзсэнээр хязгаарлагдаж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Жагсааж буй үйлдлүүд ямар хууль зөрчсөнийг хуульчид мэргэжлийн үүднээс тодорхойлох биз ээ.

[3] Дээд боловсролын сургалтын байгууллага үйл ажиллагаандаа “5.1.1. Эрдмийн эрх чөлөөг эрхэмлэх”; Суралцагч “13.1.6. Хичээлийн хөтөлбөр болон багшийг сонгох; 13.1.7. Суралцах хугацааг төлөвлөх”

[4] “4.1.2 Сургалтын хөтөлбөрийг танхим, цахим болон холимог хэлбэрээр … хэрэгжүүлж болно.”

[5] “104.7. Хууль тогтоомжийн дагуу олговол зохих цалин хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээгээр тогтоосноос доогуур хэмжээгээр олгосон бол буруутай этгээдэд энэ хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”

[6] “50.1. Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна”

[7] “48.1. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй.”

[8] “2.1.3. үл ялгаварлан гадуурхах.”

[9] 67 дугаар зүйл. Гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ, 67.1.Ажилтан ажил олгогчийн үйл ажиллагаа явуулдгаас өөр газарт, гэрээсээ, эсхүл өөрийн сонгосон байршилд ажил олгогчийн, эсхүл өөрийн тоног төхөөрөмж, түүхий эд материалыг ашиглан ажил олгогчийн удирдлага, хяналтын доор ажил үүрэг гүйцэтгэж цалин хөлс авахаар ажил олгогчтой тохиролцон гэрээсээ ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.

68 дугаар зүйл.Зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ. 68.1. Ажил олгогч нь ажилтныг ажил үүргээ зайнаас цахим сүлжээгээр байнга, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэхийг зөвшөөрч, түүнтэй зайнаас ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.”

[10] “59.3. Ажилтантай тохиролцоогүй бол ажилтныг албан тушаал, цалин хөлсийг бууруулж сэлгэн ажиллуулахыг хориглоно.”

[11] “91.2.1.улс орныг батлан хамгаалах, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгэх; 91.2.2.гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг нэн даруй арилгах; 91.2.3.нийтийн усан хангамж, цахилгаан, дулааны эрчим хүч, зам тээвэр, холбооны хэвийн ажиллагааг алдагдуулсан гэмтлийг арилгах;

91.2.4. урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай гүйцэтгэхгүй бол аж ахуйн нэгж, байгууллагын буюу түүний салбар, нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадаас урьдчилан сэргийлэх, эсхүл учирсан саадыг арилгахад чиглэгдсэн хойшлуулшгүй ажил гүйцэтгэх зэрэг “ажилтныг илүү цагаар ажиллуулж болох” “тохиолдол” ( 91.2.) бус болно.

[12] “4.1.5. Хичээл сонгон баталгаажуулах хугацаа нь тухайн хөтөлбөрийн хичээллэх хугацаа эхлэхээс өмнөх 2 долоо хоног байна. Жич: Сургалтын албаны холбогдох мэргэжилтэн Д.Цэнд-Аюуш “Национализм: Үндэстэн ба угсаатан (ANTH404) хичээлийн хуваарийг тэнхимийн эрхлэгчийн зөвшөөрлөөр өнөөдөр тавьсан тул одоогоор оюутан сонгоогүй байгаа бөгөөд 2-р сарын 2-ны 17,00 цаг хүртэл хичээл сонголт явагдах тул оюутнууд сонгоно гэж найдаж байна” гэж 2025 оны 1-р сарын 31-нд бичсэн нь хэрэг дээрээ сургалтын журам зөрчигдөж буйг тэмдэглэсэн хэрэг.

Миний бие ч мөн “хичээл эхлэхээс 1 өдрийн өмнө ямар нэгэн хичээлийг хичээлийн хуваарьт шинээр оруулах, мөн хэн нэгэнд тулган хуваарилах нь эрдмийн соёлд ч, эрдмийн байгууллагын нэр хүндэд ч огт үл нийцэхийн дээр сургалтын технологийн ноцтой зөрчил. Мөн багшийн ч, суралцагчдыг ч үл хүндэлсэн байж үл болох үйлдэл. Тиймээс та бүхэн энэ зүйлийг эргэж харж, залруулна уу” гэж бичсэн болно" гэжээ.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

Наран [103.57.93.145] 2025-04-11 23:25:39

Заяабаатар аа чи Монгол хүн мөн юм бол булхайг чинь илэрүүлсэн багшийг ажилыг нь хийлгэ.Ундрам та хоёрын явдал шиг юм биш сургууль соёлын газар чинь .

Нэгэнт МУИС -ийн эмч нэг аймаар авгай байнаа, ааш нь адсага шиг өөрийгөө хэт дөвийлгөсөн. [66.181.188.137] 2025-04-11 05:38:44

Харин тийм бас энэ нэг эмч гэх хүнийг байлгаад байдгийн

Аз [202.179.18.120] 2025-04-10 08:33:16

Наад нөхөр чинь зоригтой эр хүн дэ айлд гуталаа тайлаад гал тогоонд нь эхнэртэй нь биеийн жаргал эдэлсэн гээд шуугиуулаад байсан нөхөр мөн дөө жаргасан эмэгтэй нь өөд нь татаад даам болжээ

Зочин [157.15.7.105] 2025-04-09 19:45:39

Хамгийн инээдтэй нь Заяабаатар чинь өөртөө зориулж дүрэм, журам зохиож байгаад Муис-ийн профессор болсон гэнэ дээ. Түрэмгийлж байгаад комиссынхноор гарын үсэг зуруулж, энд тэндгүй бичүүлж байгаад цол авсан сурагтай. Хамгийн гол нь тэр өндөр цолны үнэ цэнийг шал дээр унатал нь доош унагасан гэнэ үү.

Зочин [66.181.189.17] 2025-04-10 10:45:10

Заяабаатар гэж айлын гэр орон эзгүйчилж булай болсон нөхөр яахаараа бүхэл бүтэн улсын ИХ СУРГУУЛИЙГ УДИРДДАГ ЮМ БЭ!!! ХОГИЙН ХУЛГАЙЧЫГ ХӨӨН ЗАЙЛУУЛ!! БӨГСНИЙ ДОНТОЙ БАЛАЙ НӨХӨР СӨН БИЗ ДЭЭ!!

irged [103.57.94.201] 2025-04-09 16:16:56

Unen ug helsen hund uher oshootei gej

Мундаг багш [103.14.38.194] 2025-04-09 15:39:36

Мөнхэрдэнэ муис гайгүй гэх цөөхөн багш нарын нэг. Муис д завхайрсан хэдэн юмнууд л байдаг. Хоорондоо, оюутантайгаа гээд явж өгнөө. Нийтлэл бичиж чаддаг хүн байхгүйдээ

зочин [66.181.168.8] 2025-04-10 16:00:07

Мөнх-Эрдэнийг гайгүй сайн багш гэвэл МУИС-с муу багш олдохгүй шүү.

Зочин [66.181.160.46] 2025-04-09 14:31:29

МУИС-ийн захиргааны албан хаагчид гэж бараг багш нараасаа олон, цус ойртсон гэж болно. Заяабаатар гэж даралттай банди захирал хийж байхад яаж өөдлөх вэ гэж

Зочин [66.181.187.141] 2025-04-09 14:02:18

Ха ха ха. Нөгөө Ундрал хүүхнийг босоогоор нь бөгсдөж байгаад нөхөрт нь баригдаад гутлаа үлдээгээд зугтаж гарсан шившгээ улс даяар дуудуулсан Заяабаатар гэдэг хөгийн амьтан бн ш дээ. Иш хөөрхий МУИС- аа гэж.

Хөөрхийдөө. Хөөрхийс. Хөө! [66.181.160.110] 2025-04-09 11:18:40

"Хадны засвсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий" гэдэг л болж байх шив. Мөнх-Эрдэнэ профессор бүтэхгүй зүйлийн хооронд хавчуулагдчихаад зүтгээд л. Бүтэх магадлал МАШ БАГА бололтой. Хөөрхийс! Гадаадаас МУИС-ын оюутнуудад хичээл заана гэж юү байхав дээ?

Зочин [202.55.188.122] 2025-04-09 07:16:49

Чоймоогийн идүүрний гөлөг Заяабаатар гэж. Авгынхаа МУИС-д үлдээсэн бохирыг цэвэрлэх гэж слесарьдэж бгад өөрөө нэмж баахан бохир овоолсон хүн дээ. Энэ МУИС д ямар нэгэн захирал хийж бж л юмаа далдалж яваа. Авгатай нь Германаас орж ирсэн төслийг цохилцсон өвгөн нь амьд бж л бн.

Зочин [103.57.94.238] 2025-04-09 10:54:23

тийм дээ, лав 20 жил Заяабаатар МУИС-д ямар нэг захирал байлаа, мунаг тэнэг нь ихэдсэн болохоос багадсангүй. Заяа мэтэд үйлчилж, хоолоо олж иддэг нэг хэсэг хүн байгаа болохоор оршин тогтноод байгаа юм даа.

Зочин [203.91.115.40] 2025-04-09 07:00:59

Муис муу муухайгийн үүр болсон. Нөгөө Заяабаатар шүү дээ, та минь, санаж байна уу? Айлын авгайг плээтгийг нь түшүүлэн шааж байгаад нөхөрт нь гардуулж шалдан зулбаж гардаг Заяабаатар!

Зочин [202.126.89.3] 2025-04-09 06:27:38

Энэ их дээд сургууль, хүрээлэнгийн толгойг эрдэмтэй биш хүмүүсээр залуулахаар ингэнэ дээ.

Зочин [66.181.176.33] 2025-04-09 03:22:52

Гээндээ ч бий гоондоо ч бий. Гэхдээ Мөнх Эрдэнэ ганц хоёр цаг онлайнаар хичээл ороод бүтэн цалин аваад гадаад олон жил баснаас болж хичээлийг нь цуцалсан юм байна лээ. Мөнх Эрдэнэ шударга үнэнч хүн биш ээ Байдаг л бэртэгчин. Хувь хүний ёс суртахуун маш дорой хүний ялгаварлаж харьцдаг доромжилдог, дээрэлхүү биеэ тоосон сагсуу этгээд шдээ Одоо л нэг их шударга дүрд ороод байгаа болохоос. Мөнх Эрдэнэ Заяабаатар хоёр хошуу толгой холбогдсон найзууд ш дээ. Мөдхөн эргээд хошуу толгойгоо холбоод явахыг байг гэх газаргүй

Turuu [202.9.40.44] 2025-04-08 23:55:27

Zayaalbaatar chin nuguu aldart Kitchen bro shdee, Muis neeree ichihgui bur ded zahiral bolgoson. Munkh-Erdene doctor unen l yum bichsen bn lee

irged [103.57.94.201] 2025-04-09 16:15:35

Uneniig helsen hund uher oshootei gej ene dee

Зочин [202.126.89.3] 2025-04-09 06:30:11

Ха ха ха, эр эмгүй ичих эмээхээ мэдэхээ байсан багш нар энд тэндгүй байгоо

Зочин [66.181.161.63] 2025-04-08 22:36:19

МУИС-ийг шүүмжилсэн болохоор хавчсан биш, гадаадаас цахимаар бүх хичээлээ ордог гэх шалтаг шалтгаанаар хичээлийг хаасан, тэгээд энэ хүний уур хүрээд МУИС-ийн дарга нарыг элдвээр хэлж эхэлсэн бишүү. уул нь гал тогоо хочит энэ хоёр найз нөхөд байсан, хэн нь түрүүлж цол зэрэг авахаас болж муудаад байлдаж байгаа нь энэ, хоёр хар хэрээ нэгнийхээ харыг гайхав гэдэг үг таарна

Их Сургуулийг сайн мэдэх хүн байна. [103.57.95.29] 2025-04-08 20:21:42

Мэдлэгтэй, чадвартай багшаар хичээл заалгах л хэрэгтэй. Чадваргүй багш нар олон бий бий. Тэдний төлөөлөл л ингэж байгаа юм. Цаг өөр болноо, энэ нөхөд ч зайлах цаг ирнэ.

Аль алинд "но" байгаа [202.126.88.185] 2025-04-08 19:43:41

Аль алинд "но" байгаа юм билээ. МУИС яйрсан газар болсон нь үнэн. Мөнх-Эрдэнэ сагсуу бөгөөд гадаадад байж сул мөнгө авах гээд байдаг нь үнэн юм билээ.

Зочин [202.55.188.106] 2025-04-08 19:03:19

МУИСн Муухай нь үнэн ш дээ Үнэнийг хэлсэн хүнд Хүн өштэй гэж.... Яадгиин Шүгэл үлээх цаг нь болсон ш дээ

Eulpupuuplplpypygyygg''pypypypypy'y [183.171.68.171] 2025-04-08 17:13:36

Sysyseyffyf'fyufyff'f'yfyfiwiwiwiwiwifififfyyfuwufuw'

Зочин [122.201.31.186] 2025-04-08 17:08:26

Удирдах зөвлөлийн дарга Батжаргал та ажлаа хийнэ үү

Зочин [157.15.7.106] 2025-04-08 16:46:06

Гомдол 2 нь хаачсын???

K [49.14.164.150] 2025-04-08 15:55:05

Дархлагдсан хулгайч гэдэгшиг энэ Мөнх-Эрдэнэ гээч ямар хөөрцөн, догдолцон, солиотой, галзуу гуйлгачин бэ. Ёс зүй гэж юмны бүр ё үсэг ч байхгүй хүн байна. Хэрэг болгож гомдлыг нь харлаа. Бүр цочлооштэ: "Баклаварт хичээл заа гэж доромжилсон", тэгснээ "цагын багш хий гэж санал тавьсан нь Хөдөлмөрийн тухай хуульд тухайлан заасан Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ...халдсан үйл явдал" болсон гэнээ, фаак. Бүр нагнайтал шааж байнаштэ, энэ солиотой хулгайч чинь. Одоо баклаварын оюутнуудад хичээл заах чинь МУИС-ын багш нарт доромжлол байдаг юмуу, цагын багш хий гэхээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдсан асуудал болдог юмуу? Энэ бүр ямар солиотой хүн бэ, юун их сургуульд хичээл мичээл заах, сэтгэц нэн хэвийн биш юм бишүү? МУИС яагаад ийм солиотой, галзуу хүмүүсээр багшлуултлаа доошоо оров. МУИС-ынхаан энэ галзуугаа зүгээр хөөгөөд явуул. Солиотой хөөрцөн шаар вэ.

Зочин [103.168.34.220] 2025-04-08 16:49:00

Хүнийг харлуулах гэж их хичээжээ! Чааваас даа өөрийнхөө бичсэн зүйлээ өөрөө нэг уншаад үздээ, өөрийгөө аргаа ядсан бөгс п долоогч болсноо хар, өөрөөсөө ич, багс долоогч цүнх баригч болсныг чинь хэн ч эгц харж хэлдэггүй юм!

Зочин [66.181.186.235] 2025-04-08 16:28:53

Заяабаатар өөрөө бичээд байна уу? Заяабаатарын бууны нохой бичээд байна уу?

Зочин [66.181.176.226] 2025-04-08 15:57:35

Хуцаа муу ац

Зочин [66.181.186.235] 2025-04-08 15:53:14

Заяабаатар ажлаас нь халдаг аргатай хүн

Зочин [66.181.191.193] 2025-04-08 15:33:13

Эрх мэдэлтэн гэх өлөн хулгайчдын суганы үснүүд хаа сайгүй л самарч байна дөө

Зочин [103.57.93.244] 2025-04-08 15:09:17

Төрийн албан хаагчид казакуудын, эрлийзүүдийн, Монгол дахь оросуудын ба Хятадуудын өмнө ажил дээрээ жүжиг тавиад байна. Үүнийг мэдэхгүй гэж бодоо юу?

үГЛЭЭ өвгөн [66.181.177.225] 2025-04-08 15:04:39

Муу санаат хүмүүс их олширлоо. Сайн санаат хүмүүс цөөрлөө

Зочин [202.126.89.84] 2025-04-08 15:01:26

Bold erdene Zayabaatar edr ugsaa oliggui ymnuud yaandaa

Ganaa [59.153.115.116] 2025-04-08 14:50:45

Muis dotroo bulegleluudtei. Hamgiin hugshin bagsh ni bulgiinhee boss ni baidag. Zevuun

Боль оооооо [157.15.7.109] 2025-04-08 14:33:11

Бодьё л доо, Аливаа 1 ажилтан 3 зүйлийг хийж байж байгууллагаасаа цалин авдаг байя гээд төсөөлье. 3 зүлйээ хийж, үнэлүүжл байж цалингаа вана аа. ХАрин 2-ыг ч юм уу, 1-ийг ч юм уу хийвэл цалингаа бүтэн авах боломжтой юу? Энэ Мөнх-Эрдэнэ бол тийм л жишээ юм билээ шд. 3 ажлын 1-ийг нь л хийгээд цалингаа авна гээд үзээд байдаг. Даварсаар даварсаар давгын оронд гэж.

Зочин [139.5.216.58] 2025-04-08 16:33:22

МУИС-ийн профессорын ажил өөр. МУИС дотоод журамтай. А цаг- хичээл заахыг хэлдэг, үүнийг цахимаар хийж болно. Б цаг- эрдэм судлалын ажил, үүнийг бас заавал Энд сууж хийх албагүй, энэ профессор тэндээсээ харин ч сайн хийж байж болно. В цаг профессорын жилийн ажлын 15%, А, Б-ийн нормоо давуулсан бол түүгээрээ тооцуулж болдог журамтай. Хүмүүс хоорондын харилцааны асуудал давамгайлж байх шиг бгаа юм

Arama [66.181.185.160] 2025-04-08 14:59:23

Үнэн. Гадаадад ажиллаж амьдарч байгаад, эндхийн ажлаа онлайнаар хийсэн болчихоод бүтэн цалингаа авах гээд, тэгээд бүтэхгүй болохоор МУИС-ийг гутаах оролдлого хийж байгаа нэг жишээ гэж л харж байгаа.

Зочин [103.57.92.43] 2025-04-08 14:55:59

Яг үнэн

Зочин [66.181.188.180] 2025-04-08 14:26:58

Мөнхэрдэнэ багш бол мэдлэгтэй шударга ажилдаа чин үнэнч хүн. Энэ багш их сургуульд олон оюунтанд жинхэнэ мэдлэг олгоно.

hhh [66.181.168.8] 2025-04-09 17:37:01

Хаха хөх инээд хүрчихлээ

Мэдлэгийн импорт [139.5.216.58] 2025-04-08 16:35:21

Тийм үү

Зочин [202.9.47.35] 2025-04-08 14:01:22

Гошного Заяабаатар зайлаа..одоо оюутан охидудыг эргүүлж яваа биз чи..

Зочин [103.57.94.76] 2025-04-08 13:42:07

Монголд шудрага амьдарна гэдэг тэнгэрээс од хайхтай адил болж. Дандаа бялдууч сузарч хулгайч янхандалт идэж уугаачид байхад яаж шудрага бурууд нүдгүй явах билээ энэ нийгэм төр засаг тэр чигээрээ хулгайчид юм чиньдээ энэ хүний эрдэм оюун мэдлэг түмний хүүхдүүдэд маш их хэрэгтэй юмшд юм ойлгодог хүнд ямар нөгөө ширээ нтр дээр хичээл зааж айл эзгүйчлээд бсн бишд

Зочин [103.57.94.223] 2025-04-08 13:36:00

Заяабаатар зайлаагүй байгаа юм уу. Муу муухай бүхэнд хутгалдаж нэрээ дуурсгах юмаа сайхан нэрийг гутаагч.

Зочин [66.181.186.235] 2025-04-08 15:56:17

Юун зайлах. Бүр дэвшсэн. МУИС шившигээ дэлгэж байна

Зочин [66.181.176.226] 2025-04-08 12:32:42

Мөнх-Эрдэнэ багш аа таны хичээл сонирхолтой, та гоё заадаг шүү, оюутнууд бид таньтай хамт Битгий бууж өгөөрэй

Зочин [66.181.176.226] 2025-04-08 12:31:27

заяабаатар муу лалар новш чи тэр ундралтайгаа хол очиж зайлаарай, муу лалар

Зочин [66.181.176.226] 2025-04-08 12:28:59

Болд-Эрдэнэ муу янхан лалар минь, багшийг оролдоод байвал алчихна шүү

Зочин [64.119.30.13] 2025-04-08 12:23:29

Шүүмжлэл бол ажил сайжруулах,удирдлагад ташуур өгөх арга гэж үздэг.Зарим нэг дарганцар ажилдаа дүгнэлт хийхгүй,эргэж өсөрхөн,эрх мэдлээрээ дайлгадаг.

Зочин [157.15.7.140] 2025-04-08 12:18:02

Өөрөө бичсэн үлгэр шиг юмаа төлбөртэй нийгмийн сүлжээгээр цацаж байхаар Монголдоо ирээд шүүхээр яваач. Чи шууд ялагдана. 2 жил гадаадад амьдарч онлайнаар хичээл орсон болоод бүтэн цалингаа авдаг багш Монголд байхгүй.

Зочин [66.181.186.235] 2025-04-08 17:12:06

Хаха Заяабаатар өөрөө бичээд наасн

Зочин [103.57.92.43] 2025-04-08 14:57:45

Цөөхөн оюутанд онлайнаар заагаад цалингаа бүтэн аваад байна гэвэл бүгд л тэгмээр байгаа байх даа.

Зочин [66.181.176.226] 2025-04-08 12:33:43

Чи нөгөө заяабаатар хулгайч байх шив дээ Чаавас даа

Оюутан [122.201.31.32] 2025-04-08 12:02:40

Дэлхийд нэртэй хийсэн юмтай том бүтээлтэй хичээлээ сайн заадаг шилдэг профессор багшаа шахаж байна гэдэг нөгөө ялзарсан чадваргүй бүлэглэл атаархаж үхэж байгаа л даа. Мөнх-Эрдэнэ багш эрдмийн төлөө л явсан байгаа. Энэ нь таалагдсангүй. МУИС академик үзүүлэлт муутангуудын хаант улс уу? Дэлхийн Монголч эрдэмтэд харж шоолж байгаа. Угаасаа мэддэг юм билээ. Тэгээд л хэзээ ч үнэлдэггүй байхгүй юу. Тамын тогооны монголчуудаа гэж…

Уншигч [139.5.218.153] 2025-04-08 12:01:36

Нөгөа Заяабаатар чинь одоо болтол МУИС-д энэ том албан дээр байгаа хэрэг үү? Оюутнуудаас ичэхэд яанаа.

Зочин [66.181.186.235] 2025-04-08 16:31:15

Ичихгүй ээ тэр. Ичиж байгаагүй

Зочин [202.55.188.91] 2025-04-08 11:24:30

Багшдаа амжилт хүсэе!

Зочин [103.168.34.4] 2025-04-08 11:48:09

Ийм сайхан эрдэмтэй хүнээ яах гэж гомдоогоод байгаа юм бэ ?одоо өөдтөй багш ховор болсон цалин авсан ч оюутанаас мөнгө авдаг багш нар байдаг шүү дээ оюутанд мэдлэг хэрэгтэй тэгж байж улс хөгжинө

Ундрм [202.9.47.61] 2025-04-08 11:21:02

Хүнээс шударга зөв шүүмжлэл сонсохоо болиод ирэхээрээ л бурууддаг юм даа. Энэ Замбалбаатар нь ядаж бхад айл эзгүйчилдэг залуу бнашүүдээ. Ийм хүнээр удирдуулна ч гэж юу бхав.

Зочин [66.181.185.152] 2025-04-08 16:17:14

Нөгөө айлд гутлаа орхидог мөн үү.


62 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
62 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.