“1984” постдрамын жүжиг дахин тайзнаа

Aдмин / Боловсрол

“Орфей” театрын таван жилийн ойдоо зориулан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн жүжгүүдээ дахин олны хүртээл болгож буй. Тухайлбал, энэ сард, Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжгийг толилуулсан бол ирэх сард Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн “1984” постдрамын жүжгийг театрын урлагт дурлагсдад хүргэнэ.

Харин ирэх намар Германы суут зохиолч И.В.Гётегийн насан туршдаа бичсэн зохиол гэгддэг “Фауст” зохиолоос сэдэвлэсэн “Фауст” постдрамын жүжгийг, Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт “Гэм зэм” постдрамын жүжгийг, “Broadway” театрын алдарт бүтээл, АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр болон саркастик мелодрам жүжгээ дахин хүргэх юм.

“1984” постдрамын жүжгийг ирэх тавдугаар сарын 2-ноос Тусгаар тогтнолын ордонд тоглоно. Жүжгийн гол дүрд Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг нар тоглох бол туслах дүрүүдэд Ардын жүжигчин Г.Равдан, Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг тэргүүтэй жүжигчид оролцон тоглох юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.