ХЭҮК-оос сэтгүүлч, өмгөөлөгчийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлнэ

2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
09:00 цагт:
Мэргэжлийн болон тeхникийн боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны "Интеграцад суурилсан багшлахуй ба суралцахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Багшийн хөгжлийн ордонд болно.
10:00 цагт:
-Монгол Улсын хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болно.
-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Монгол, Буриадын Ардын жүжигчин Цэрэндэжидийн Гантөмөрийн мэндэлсний 90 насны ойд зориулсан "Театр урлагт хөл тавьсан 50 жил” эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн Монголын театрын музейд болно.
11:00 цагт:
-МҮЭ-ийн холбооноос нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн асуудлаар байр сууриа илэрхийлнэ. Холбогдох утас: 99149240
-ХЭҮК-оос сэтгүүлч, өмгөөлөгчийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгнө. Холбогдох утас: 99028438
12:00 цагт:
ДЭМБ-ын өдрийн хүрээнд “Эрүүл эхлэл итгэлтэй Ирээдүй” эх нярайн эндэгдлийг бууруулах хэлэлцүүлэг ЭМЯ-нд болно. Холбогдох утас: 91000379, 99057582
13:00 цагт:
“Дэлхийн цирк Монголд-2025” үзүүлбэртэй хэвлэлийн хурал Степпе Аренад болно.
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.
-“Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” түр үзэсгэлэн Монголын үндэсний музейд гарч байна.
Орон нутагт:
-Дорнод аймагт Хүүхдийн спортын наадмын хүрээнд 5х5 сагсан бөмбөгийн тэмцээн болно.
-Архангай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд болж буй багш хөгжүүлэх, чадавхжуулах сургалт энэ сарын 7-12-ныг хүртэл болно.
-Улсын физикийн 36 дугаар олимпиад Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд үргэлжилж байна.
Хилийн чанадад:
-Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Инжинаашийн "Учрах гэрэл зураг-Монгол 100 жилийн өмнөх ба эдүгээ" гэрэл зургийн бие даасан анхны үзэсгэлэн Токио хотноо энэ сарын 14-нийг хүртэл гарч байна.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл