"Газрын эрх зүйд тулгамдаж буй асуудал" хэлэлцүүлэг Блью Скайд болно

2025 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
09:00 цагт:
-“Төмөр замчдын хөдөлмөрийн форум-2025” Блью Скайд болно.
-"Газрын эрх зүйд тулгамдаж буй асуудал" хэлэлцүүлэг Блью Скайд болно. Холбогдох утас: 99074774
09:30 цагт:
“Steamex 2025” хэлэлцүүлэг, үзэсгэлэн Зайсан Хилл цогцолборт болно.
12:00 цагт:
"Уран хас" пянзны нээлтийн тухай хэвлэлийн хурал УДБЭТ-д болно.
13:00 цагт:
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний өв” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээнэ.
18:00 цагт:
JCI-ийн салбар Хөвсгөл аймаг дахь “Ид шидийн орны 30 хүүхдэд дээд боловсрол олгох, шилдэг боловсон хүчин бэлтгэх зорилготой “Beyond Tomorrow” төслийн нээлт болно. Холбогдох утас: 97178888
-“Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” түр үзэсгэлэн Монголын үндэсний музейд гарч байна.
Орон нутагт:
-Завхан аймгийн Улиастай суманд "24/3 Шүдээ зөв угаа-2025" өдөрлөг болно.
-Архангай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд болж буй багш хөгжүүлэх, чадавхжуулах сургалт энэ сарын 7-12-ныг хүртэл болно.
-Улсын физикийн 36 дугаар олимпиад Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд үргэлжилж байна.
-Дорнод аймагт Хүүхдийн спортын наадмын хүрээнд 5х5 сагсан бөмбөгийн тэмцээн үргэлжилж байна.
Хилийн чанадад:
-Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Инжинаашийн "Учрах гэрэл зураг-Монгол 100 жилийн өмнөх ба эдүгээ" гэрэл зургийн бие даасан анхны үзэсгэлэн Токио хотноо энэ сарын 14-нийг хүртэл гарч байна.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн зургадугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл