Ж.Ганбаатар гишүүн "ЕАЭЗХ-ны орнуудаас Польш л сайн яваа" гэж мэдэмхийрэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжсэн.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Евразийн эдийн засгийн холбоонд байгаа улс орнуудын аж үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн хөгжил эрс тэс ялгаатай, өөрөөр нөхцөл байдалтай. Дөнгөж тэнцэж ядаж байгаа үйлдвэрүүд чинь сөхрөөд унах вий дээ.
Евразийн эдийн засгийн холбоонд элссэн улс орнуудаас ганцхан Польш улс л амжилттай явж байгаа. Бусад улсын үйлдвэрүүд сөхөрхөн. Л.Гантөмөр сайд үүнийг мэдэж байгаа байх гэж бодож байна. Манай улс ямар бүтээгдэхүүний хувьд өрсөлдөх чадвартай, чадваргүй билээ гэдгээ Засгийн газар мэдэж байгаа гэж найдаж байна" гэв.
Хүмүүс түүнийг “Өнөөдөр яг согтуу байсан” гэлцэж байна.
Мэдээлэл хүргэхэд, Евразийн эдийн засгийн холбоо Армени, Беларусь, Казахстан, Киргизстан, Орос гэх таван гишүүн улсаас бүрддэг бөгөөд анх 2015 онд байгуулагджээ. Уг холбоо эдийн засгийн интеграциар дамжуулан гишүүн орнуудын хоорондын хамтын ажиллагааг дэмжих, худалдааг хялбаршуулах зорилгоор байгуулагдсан түүхтэй.
Евразийн эдийн засгийн холбоо үүсгэн байгуулагдсан цагаасаа гишүүн бус орнуудад ажиглагч статус олгох, мөн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах замаар гадаад харилцаагаа өргөжүүлсээр ирсэн. Одоогоор Монгол, Узбекистан, Куба, Молдова гэсэн дөрвөн улс ажиглагч статустай бөгөөд тус холбоотой худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх сонирхолтой байгаа аж.
Монгол Улс мах, ноолуур зэрэг барааг ЕАЭЗХ-ны орнуудад экспортлох боломжийг судалж байгаа бол Узбекистан, Казахстан зэрэг улсууд ОХУ-тай худалдаагаа өргөжүүлэхийг зорьж буй бол Куба улс Латин Америкийн орнуудтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд ажиглагч болжээ.
Ж.Ганбаатар гишүүн өнөөдөр мөн тус байнгын хорооны хуралдаан дээр багагүй гомдоллосон. Тэрбээр “Миний хувьд төртэй бизнес хийж үзээгүй. Нэг ч удаа тендер авч үзээгүй. Тэгж ажилладаггүй бизнес эрхлэгч зөндөө байгаа. Заавал тэгж бизнес хийх шаардлага ч байхгүй. Миний араас 7, 8 жил явсан л даа, ухахад юм гарч таараа гээд. Байхгүй юм чинь гараагүй, гүтгээд бичдэг. Би сайд ч болохгүй, Байнгын хорооны дарга ч болохгүй” гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [103.57.94.199] 2025-04-22 20:35:01
ИЙМЭРХҮҮ Л БОЛОВСРОЛГҮЙ ГУДАМЖНЫ ТҮҮЦИЙН СЭТГЭЛГЭЭТЭЙ НОВШНУУД ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГТӨӨ САГАЖ ТӨРД ИГДЭЖ БУЙН НЭГ ТОД ЖИШЭЭ. ИЙМ ХОГНУУД ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ НАС БАРСАН ХҮНТЭЙ УУЛЗСАН ГЭЖ ТУУДАГ, НАЦАГДОРЖИЙН ДАШДОРЖ ХЭМЭЭН СОЛИОРДОГ ,ХҮРЭЛСҮХЭЭС ЭХЛЭЭД ЗАХААС АВАН.
Интернетэд саяхан нэг шүүмжлэл нийтэлсэн байсан. [66.181.182.61] 2025-04-22 19:05:32
Ер нь “Монгол Улс энэ ЕАЗАХ-нд 20 гаруй жил АЖИГЛАГЧААР байлаа. Одоо гишүүнээр элсэх, эсхүл энэ холбооноос холдох хэрэгтэй” гэж Орос, Хятад 2 манайхыг “шүүмжилсэн” гэж энэ сарын эхээр бичсэн байсан. Монгол Улс арчаагүй царайлаад л байх юм.
Зочин [103.168.34.124] 2025-04-22 18:56:53
Энэ өөрөө хаанаас чихэр, печень, шоколадаа оруулж ирдэгийг мэддэггүй балай бшд, энэ яаж яваад бизнесмэн гдг нэртэй болцын бэ,
Зочин [59.153.114.187] 2025-04-22 18:23:32
Юун Польш вэ? Ийм тархитай гар шүү дэ
Зочин [86.85.55.114] 2025-04-22 17:58:20
Тэнэгээ наад Еврази гэдэгт чинь Орос, казахстан армян гэх мэт хуучин ЗХУд байсан орнууд л байдаг шүү дээ. Юун Польш юун Чех. Тэнд байхгүй
Кх! [66.181.182.61] 2025-04-22 19:00:29
СЭВ буюу ЭЗХТЗөвлөлтэй андуурсан юм болов уу?