Энэтхэгт жуулчид руу гал нээсний улмаас 26 хүн амиа алджээ

Мягмар гарагт Энэтхэгийн аялал жуулчлалын Пахалгам хотод зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэний улмаас 26 хүн амиа алдсаны ихэнх нь жуулчид байсан гэж Энэтхэгийн телевизийн NDTV суваг, "Greater Kashmir" сонин албаны эх сурвалжуудаас эш татан мэдээлсэн байна.
Шархадсан хэд хэдэн хүнийг эмнэлэгт хүргэсэн тухай AFP агентлаг мэдээллээ.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэхүү халдлагыг “жигшүүрт гэмт хэрэг” хэмээн буруушаагаад буруутай этгээдүүд шийтгэл хүлээх болно гэдгийг онцлон дурдлаа. Жамму ба Кашмир холбооны нутаг дэвсгэрийн засаг захиргааны тэргүүн Омар Абдулла мэдэгдэхдээ, энгийн иргэдийн эсрэг чиглэсэн сүүлийн жилүүдэд үзэгдээгүй халдлага гарлаа гэв.
"Greater Kashmir" сонинд мэдээлснээр, халдлагын хариуцлагыг “Эсэргүүцлийн фронт” гэдэг босогчдын бүлэглэл өөртөө хүлээсэн байна. Пакистанаас дэмжлэг авдаг, харин Энэтхэгт “террорист байгууллага” гэгддэг уг бүлэглэл Жамму ба Кашмирын бүс нутгийг Энэтхэгийн тал эзлэн авсан гэж үздэг ажээ.
Кашмир бол Индостаны хойгийн баруун хойд хэсэгт орших газар нутгийн маргаантай муж юм. Мусульман шашинтнууд голдуу амьдардаг энэ бүс нутаг сүүлийн 60 жилийн турш Энэтхэг, Пакистаны харилцаанд үүссэн хурцадмал байдлын голомт байсаар иржээ. Хоёр тал Кашмирын тодорхой хэсгүүдийг хяналтандаа байлгаж байгаа боловч үүнийгээ хилийн тухай хэлэлцээрээр баталгаажуулаагүй байна.
Эх сурвалж: DW
Б.АДЪЯАХҮҮ
Сэтгэгдэл