ШИНЭ МЭДЭЭ: Трамп Орос-Украины энхийн хэлэлцээрт зориулж "эцсийн хувилбар"-аа санал болгосон нь шуугиан тарьж байна


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос-Украины дайныг зогсоох зорилготой “эцсийн санал” бүхий энхийн төлөвлөгөө танилцуулсан тухай "Axios" агентлаг онцгой эх сурвалжийн мэдээллээс эш татан мэдээлэв. Трампын санал болгосон төлөвлөгөөний хүрээнд:
Орос улс дараах зүйлсийг хүлээн авна: Крымийн хойгийг Оросын газар нутаг хэмээн АНУ-аас албан ёсоор хүлээн зөвшөөрөх Донецк, Луганск, Херсон, Запорожьегийн зарим хэсэгт Оросын хяналтыг дефакто хүлээн зөвшөөрөх.
Украин хэзээ ч НАТО-д элсэхгүй гэсэн заалт бүхий амлалт 2014 оноос хойш АНУ-аас ногдуулсан бүх хоригийг бүрэн цуцлах, Эрчим хүч ба аж үйлдвэрийн салбарт АНУ-Оросын шинэ хамтын ажиллагаа эхлүүлэх,
Украин улс дараах зүйлсийг хүлээн авна: АНУ ба бусад орнуудаас бүрдсэн эвслээс аюулгүй байдлын баталгаа авах, Харьков мужийн зарим хэсгээс Оросын цэргүүдийг татан гаргах, Днепр мөрөн дээрх чөлөөтэй усан замын эрх,
Их хэмжээний сэргээн босголтын тусламж ба дайны хохирлын нөхөн төлбөр, Запорожье дахь цөмийн цахилгаан станцыг хууль ёсоор эзэмших эрх, АНУ-ын менежмент дор Украин-Оросын хамтарсан эрчим хүчний хандалтыг хангах.
Энэхүү төлөвлөгөө ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байна. Украины удирдлагууд үүнийг Оросын талд хэт ашигтай гэж үзэж байгаа бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, тусгай төлөөлөгч Стив Виткофф нар Лондонд болж байсан энхийн хэлэлцээг орхин, Москва руу тусдаа хэлэлцээ хийхээр зорьсон байна. Энэ нь Барууны эв нэгдэлд эргэлзээ төрүүлэхүйц үйл явдал болж байна.
Эх сурвалж: AXIOS, THE TIMES, HUFFPOST
Орчуулсан Ц.БУЯНЦОГТОО
Сэтгэгдэл
Г [202.126.90.23] 2025-04-24 12:24:16
Зөв л шийдэл байна
Зочин [202.179.24.70] 2025-04-24 11:25:05
У КРАЙ ЧУУД НУТГАА ҮҮРЭЭД АТЛАНТИЙГ ГАТАЛЧИХ ЮМШИГ ААШИЛЦГААСАН. ... УГТАА БОЛ НЭГ ХИЛТЭЙ НЭГ ХЭЛТЭЙ НЭГ НИЙСЛЭЛТЭЙ НЭГ ТҮҮХТЭЙ НЭГДМЭЛ УЛС БАЙСАН ДАА. ХӨНДЛӨНГИЙН ХҮНИЙ ИДЭШ БОЛОХ НЬ. ДЭ.ОРОСУУД УКРАЙНД ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧДОГ УКРАЙНУУД ОРОСТ ЧӨЛӨӨТЭЙ АМЬДАРДАГ. ГЭР БҮЛ БОЛЦГООДОГ . ЭВ ТҮНЖИН САЙТАЙ ЭНГИЙН АМЬДАРЧ БАЙСАН ЦАГ САЯХАН. ХИЛ ХЯЗГААРСААД Ч БАЙХ ЮМГҮЙ Л БАЙСАНСАН.
иргэн [66.181.177.149] 2025-04-24 11:16:13
Хүүхэд байхдаа сайхан юм үзээгүй, тийм зүйлийн мэдрэмж авч үзээгүй хүмүүс атгаг хорон санаатай, өш хонзонгоо авах гэж ажилладаг юм байна
Зочин [202.9.46.64] 2025-04-24 10:56:31
Хүлээн авахгүй бол АНУ зэвсгээ өгөхөө зогсоогоод Оростойгоо байлд байлд амжилт хүсье, байё гээд яваад өгөх байлгүй. Тэр цагт Украйн шинжээч судлаач нарын сануулаад анхааруулаад байгаачлэн улам их газар нутгаа алдах байх даа.
Сургамж [103.57.95.123] 2025-04-24 09:44:41
Учраа мэдэхгүй банди нар улсаа яаж сүйрүүлдэнийг хар
Зочин [202.126.89.156] 2025-04-24 10:56:50
Мунхаг хун тер удирдвал улсаа алдана!!!
Зочин [103.212.119.164] 2025-04-24 09:33:21
Украйны газар нутгаас хэд хэдэн хэсгийг оросод тасдаж өгөх ийм балиар илт дээрэм зүйлийг украйн зөвшөөоөх ёсгүй. Алалц
16-21 насныхны үхэх ээлж эхлэх гэж байна. [66.181.160.47] 2025-04-24 11:16:20
Алалцах хүмүүс нь алуулаад дууслаа. Одоо Украйнд 16-21 насныхныг цэрэгт явуулах л үлдсэн. Тэр хэд татагдвал нь энэ жилдээ л алуулаад л дуусна. Тэгээд л Украйны одоогийн засгийн хөг дуусна. Хэдхэн сар оршихын тулд залуус, хүүхдийг үхүүлэх хэрэгтэй юм уу? Энх тайвны гэрээг хурдан байгуулах нь чухал.
Зочин [103.57.95.123] 2025-04-24 09:45:53
Учраа ололцохгүй бол дайнаар шийддэг.АНУС зэвсгээ өгөхгүй бол яана!
зочин [66.181.190.52] 2025-04-24 09:26:06
Трамп АНУ зөв шийдэл барууны нацист фашист үзэлт ЕХ ны дайны хэнээтэндүүдэд цохилт ,,,кк
Зочин [103.212.117.102] 2025-04-24 08:13:50
Трүүмпээ хая хая алкошууд алалцаж л байг ...