Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсад албан ёсны айлчлал хийнэ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартогийн урилгаар энэ сарын 24-26-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь Гадаад харилцааны сайдын түвшинд 1978 оноос хойш буюу 47 жилийн дараа монголын талаас хэрэгжиж буй албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто-тай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар болон олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцоно.
Монгол Улс, Унгар Улстай 1950 оны дөрөвдүгээр сарын 28-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд дипломат харилцааны 75 жилийн ой тохиож байна.
Э.ЭШИГЛЭН
Сэтгэгдэл
Сайд хоосон, зугаалах гэж яваагүй байх ёстой. [66.181.160.47] 2025-04-24 12:09:10
Унгаруудтай уулзах цаг нь болсон. Унгар чинь Европын Холбоонд өөрийн гэсэн тусгаар байр суурьтай, Орос-Украйны дайнд аль нэг талыг баримтлаагүй, Европруу Ойрд Дорнодоос үй олон цагаач орж ирж байхад хилээ хааж чадсан мундаг бодлоготой улс байгаа юм. Батцэцэг сайд эдний Засгийн газрын үйл ажиллагааг сайн ажиглаж, эднийхаас юм суралцах хэрэгтэй.
Irgen [202.9.41.110] 2025-04-24 08:08:40
Ard tumnii tatvar bol ene avgain gadaad tomilgoo.tetgeveriin evgen hugshidiig.gadaadad tomildog.tedniig tatvariin mungeer tejeedeg tiim l ajil hj bn.Ugiin bolovsrol muu.mgl heleeree ch sain yridaggui humuus uogaa zuvleh be.Gadaad yamnii oron too tsalin hulsiig 50% hurtel buuruul.Olon dagaldagchtai gadaad aylal hetsuudlee.MUIS.Humuunlegiin gadaad hariltsaani angi tugssen chadvarlag huuhduud ajilgui.tatuulah hungui l bol ajil oldohgui.