Булган аймагт АН олонхи болж орон нутгийн удирдлагыг авлаа

Өнгөрсөн намрын орон нутгийн сонгуулиас хойш Булган аймгийн улс төр тогтворгүй байлаа. Сонгуулийн үр дүнгээр МАН 15, АН 14 суудал авч хүч тэнцсэн. Улмаар МАН Д.Пүрэв-Очирыг Засаг даргад нэр дэвшүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл болж өнөөдрийг хүртэл маргаантай байсан юм. Тэгвэл МАН-аас ИТХ-д Баяннуур тойргоос нэр дэвшсэн Л.Одончимэг намынхаа хууль бус үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч чадахгүй хэмээн намаасаа түдгэлзэж АН-ын бүлэгтэй хамтран ажиллахаар болсон. Ийнхүү АН Булган аймагт олонхийн байр суурийг авч ИТХ-аа өчигдөр хуралдуулсан байна. Хурлын 100 хувийн саналаар АН-ын ИТХ-ын төлөөлөгч Ж.Ганболдыг ИТХ-ын даргаараа томилж Ардчилсан нам удирдлагыг аваад байна. Удахгүй ИТХ нь дахин хуралдаж Засаг дарга томилох асуудлыг хэлэлцэх товтой байна.
Сэтгэгдэл
Энхээ [66.181.188.116] 2025-04-25 18:03:04
Аймаг орон нутгийн удирдлага ойр ойрхон солигдоод байх нь тийм ч сайн зүйл биш дээ. Анхнаасаа аймгийн МАН улс төрийн хувьд алдаа хийсэн дээ. Нэг суудлын зөрөөтэй хурал бүрдсэн нөхцөл байдлаа зөв үнэлж АН тай улс төрийн тохироо хийж удирдлагаа зөв сонгосон бол ийм нөхцөл байдал үүсэхгүй байж болох талтай.