Б.Оргил-Эрдэний амь насаа алдсан шалтгаан тодорхой болоогүй байна гэв

"Ice Top" хамтлагийн ахлагч Б.Оргил-Эрдэнэ буюу Eyescool Малайз улсад нас барсан билээ. Энэ тухай Гадаад харилцааны яамнаас: "Малайз Улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Б.О-ийн амь насаа алдсан шалтгаан тодорхой болоогүй, задлан шинжилгээний хариу гараагүй байна.
Гэтэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээнд тус хэрэг, талийгаачийн амь насаа алдсан шалтгааны талаар үндэслэлгүй, худал ташаа мэдээлэл гарах боллоо.
Монгол Улсын иргэн хилийн чанадад амь насаа алдсан харамсалтай хэргийн талаар худал ташаа мэдээлэл түгээх нь нийгэмд үл ойлголцол, ташаа ойлголт төрүүлж, талийгаачийн ар гэр, ойр тойрныхонд хүндээр тусахаас гадна холбогдох хууль тогтоомжийг зөрчиж болзошгүй анхаарна уу" гэжээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.180.35] 2025-05-06 04:57:21
Уг нь сайхан гэгээлэг залуу байсан юм шиг. Даанч гайтай ххр тамхи гэж донтуулдаг юм хэрэглээд богино насаллаа л даа. Монголчууд энэ гайнаас л хол явцгаах хэрэгтэй. Үхэж л дуусах байх энэ бузар гайтай юмнаас. Урлаг соёлынхоноос хэтрээд энэ бузар юмнаас хичнээн нь хордож донтож байгаө юм. Монголчуудыг дуусгах гэсэн харийн бодлого шүү. Манж гүрэн байхгүй болоход их үүрэг гүйцэтгэсэн эд шүү дээ хар тамхи
Зочин [122.201.31.205] 2025-05-06 01:48:53
Хар тамхи
Зочин [122.201.31.29] 2025-05-04 19:23:59
Малайзад очсон хүний амь нас хохироод байдаг нь ямар учиртайм бол Монгол хүнийг тоохгүй үнэлэмжгүй байгаам бишүү....
Зочин [66.181.182.155] 2025-05-03 20:09:31
Нас барах,амь насаа алдах 2 өөр утга шүү дээ