“ТӨРИЙН БАНК” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Д.Тулга / Эдийн засаг

“Төрийн банк” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо. Хурлаар банкны үйл ажиллагаа, санхүүгийн тайланг хувьцаа эзэмшигчдэд танилцуулснаас гадна “Төрийн банкны 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг батлах тухай тогтоолын төсөл”-ийг хэлэлцэн батлав.

Монгол орон даяар 500 салбар нэгж, 4,000 гаруйажилтан, 2.3 сая харицагчтайгаар үйл ажиллагаа явуулж буй “Төрийн банк” ХК нь 2022 онд Банкны тухай хуулийн дагуу нийт хувьцааныхаа 5.71 хувийг олон нийтэд санал болгож, 25.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлснээр Сангийн яамны хувь эзэмшил 49.26, Хадгаламжийн даатгалын корпорацын хувь эзэмшил 45.03 хувь болж, Төрийн банк системд нөлөө бүхий банкуудаа түүчээлэн хөрөнгийн зах зээлд хөл тавьсан.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Тэлмүүн Төрийн банк байгаль орчинд ээлтэй, хүний эрхийг дээдэлсэн, нийгмийн хариуцлагатай, ил тод, сайн засаглалтай, ногоон хөгжил, дундаж давхаргыг бойжуулах, дэмжихэд чиглэсэн санхүүгийн цогц үйлчилгээг дэвшилтэт технологи ашиглан тогтвортой, хүртээмжтэй хүргэх тогтолцоо бүрдүүлэхэд ихээхэн анхаарч буйг онцлов. Мөн тэрбээр Төрийн банк Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтмол хангаж, Монголын Хөрөнгийн биржийн ТОП-20 индексэд жил дараалан багтаж буйг ч тодотгож байлаа.

Харин “Төрийн банк” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ө.Гантөр хурлын үеэр банкны санхүүгийн үзүүлэлтүүд хэрхэн сайжирсан талаар танилцуулсан. Тэрбээр, “Төрийн банк 2009 онд 130 гаруй тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэйгээр үүсгэн байгуулагдсан бол өнөөдөр активын хэмжээ 6.2 их наяд төгрөг болж, банкны системд томоохон орон зай эзэлж байна” хэмээн онцолсон юм.

Банкны актив хөрөнгийн тухайд, сүүлийн гурван жилд 18.2 хувиар өссөн бөгөөд нийт активын 56 хувийг зээлийн багц эзэлж байна. Мөн зээлийн багц 2024 онд 3.5 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 44 хувиар өссөн байна.

Төрийн банкны цэвэр ашгийн хувьд, мөн л жил дараалан өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, сүүлийн гурван жилд банкны цэвэр ашиг 41.3 хувиар өсөж, өнгөрсөн онд 108 тэрбум төгрөгийн ашигтай ажилласныг банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр мэдэгдсэн.

Түүнчлэн Төрийн банкны ногдол ашгийн өгөөж 2024 онд 13 хувь байснаас гадна өнгөрсөн оны цэвэр ашгийнхаа 44.6 хувийг энэ онд ногдол ашиг болгон хуваарилсан нь системд нөлөө бүхий бусад банктай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт болж байна. Төрийн банкны удирдлагуудын зүгээс цаашид банкны цэвэр ашиг, ногдол ашгийн өгөөжийг тогтмол нэмэгдүүлж, бууруулахгүй байх бодлого баримталж байгаагаа хурлын үеэр мэдэгдсэн юм.

Итгэл төгс Ногоон ирээдүй


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000