ЧУУЛГАН: УИХ ДАХЬ АН-ын бүлэгт гурван асуудлаар нэг хоногийн завсарлага өглөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах дөрвөн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байв.
- Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Э.Батшугар 2024.12.25-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
- Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
- Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
- Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэнэ
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн эхний гурван асуудлаар гурав хоногийн завсарлага авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ дахь АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө. Ингэснээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв. Үдээс хойш 14.00 цагаас Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэнэ.
Сэтгэгдэл
Зочин [103.57.94.119] 2025-05-01 11:33:00
Баярцогтын нууц амраг баярмаагаас яаалаа гэж уучлалт гуйх гэж, нэг балай хүүхнээс болж улсын ажил гацна гэж юу байхав дээ, арай л бишээ эд нар