Путин, Си Жиньпин нар Москвад “Сибирийн хүч-2” хийн хоолой барих асуудлыг дахин хэлэлцэнэ

Aдмин / Гадаад мэдээ

БНХАУ-ын дарга Си Жиньпин энэ долоо хоногт Москвад хийж буй айлчлалынхаа үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй "Сибирийн хүч 2" хийн хоолой барих асуудлыг дахин хэлэлцэхээр тохиролцсон байна.

“Bloomberg” агентлаг тавдугаар сарын 7-ны лхагва гарагт “Хятад улсыг Оросоос жил бүр 50 тэрбум шоо метр хий нэмж худалдаж авахыг ятгах Путины олон жилийн оролдлого үр дүнд хүрээгүй ч Бээжин одоо тодорхой үнээр хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэж мэдээлжээ.

Нэгэн эх сурвалж “Bloomberg”-т мэдээлэхдээ “Хятадын эрх баригчид өнөөдрийг хүртэл баригдаж амжаагүй байгаа “Сибирийн хүч 2”-оор дамжуулах хийгээ Оросын дотоодын үнээр борлуулахыг шаардаж байсан ч энэ удаагийн айлчлалын үеэр өндөр үнээр хэлэлцээ хийж магадгүй” гэсэн байна.

"Сибирийн хүч" анх 2019 онд ашиглалтад орсон бөгөөд өнгөрсөн оны арванхоёрдугаар сар гэхэд жилд 38 тэрбум шоо метр хий нийлүүлэх хүчин чадалтай болжээ.

Оросуудын тооцоогоор “Сибирийн хүч 2” хийн хоолой баригдсанаар Ямал ордоос 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх боломжтой болох аж. Төлөвлөгөө ёсоор тус хийн хоолой Монголын нутгаар дамжин өнгөрч, Хятад руу очих ёстой.

Орос улс Украины эсрэг дайны өмнө жил бүр 150 тэрбум шоо метр шатахуун нийлүүлж байсан Европын зах зээлийн алдагдлыг нөхөхийг оролдож байна гэж гаднын агентлагууд мэдээлжээ.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.40] 2025-05-08 11:16:56

Ашгүй дээ Орос ахан дүүс минь орж ирвэл Монгол улс маань амар амгалан байна.Хар хятадууд л ирэхгүй бол бүх юм сайн сайхан байна.

Зочин [73.181.43.227] 2025-05-08 04:01:14

Яг2

зочин [59.153.86.103] 2025-05-07 19:45:34

Путин гэгч дарангуйлагч хийн хоолой тавих нэрээр тусгаар монгол улсын дахин колоничлох бодлогоо биелүүлхээр улайрч байна . хийн хоолой тавигдвал хамгаалах цэрэг орж ирнэ хоолой тавигдсан газар нутаг онцгой бүс болж оросын мэдэлд шилжинэ . монголчууд бид хүсэх юм биш . нисэх буудлыг шатахууны үйлчигээг чинь авая гэж байгаа нь гадаад ертөнцөөс таслаж хаагдмал болгох санаа . колончлол бас дахин колончлол хаалга тогшиж байна

Зочин [112.72.10.118] 2025-05-08 09:16:56

гамингийн шээс

Зочин [202.131.247.38] 2025-05-07 20:21:49

Хужаагийн эрлийз хурлийз нар үхэж далд орцгоо


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000