Монгол Улсын хөгжлийн гол хүч Ардчилсан нам

Aдмин / Улстөр

Ардчилсан намын шинэ Үндсэн дүрэм болон хөтөлбөрийн төслийг хэлэлцэх үндэсний хэмжээний нээлттэй хэлэлцүүлэг орон даяар өрнөж байна. Энэ хүрээнд Баруун бүсийн Баян-Өлгий аймагт өнөөдөр (2025.05.20) Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн төслийн хэлэлцүүлэг амжилттай боллоо.

Хэлэлцүүлгийн хүрээнд гишүүд, дэмжигчид, иргэдийн санал бодлыг тусгаж, намын үзэл баримтлал, зорилго, бодлогын шинэчлэлийг хамтдаа тодорхойлох юм.

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга, Аймгийн Ардчилсан намын хорооны дарга Алданышын Бегарыс хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ “Монгол Улсын хөгжлийн гол хүч Ардчилсан нам юм” хэмээн онцоллоо. Тэрбээр “Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор, Ардчилсан нам дүрэм, журмынхаа хүрээнд Үндсэн дүрмийн шинэчлэлийг эхлүүлэхээр энэ хавраас Ажлын хэсэг байгуулж, манай аймгийн 13 сум, аймгийн төвийн багуудыг оролцуулж, намын гишүүдийнхээ саналыг авч, Ардчилсан намын дараагийн хуралдаанаар батлуулах том ажил явагдаж байна. Ардчиллын түүхэнд Баян-Өлгий аймаг 35 жилийн хугацаанд олон удаагийн сонгуульд ялалт байгуулсан. Манай намд хүн хүчний хувьд нөөц боломж байна. Хамгийн гол нь эв нэгдэл хамгийн чухал. Ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны бүх шатны сонгууль байна. Бид эв нэгдэлтэй байвал Монгол Улсын хөгжлийн гол хөдөлгөгч хүч Ардчилсан нам байна гэдгийг онцлон хэлье” хэмээв.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Есентай Зангар “Бид өнөөдөр энд маш чухал асуудлыг хэлэлцэхээр цугларч байна. Орон даяар намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн хэлэлцүүлэг явж байгаа нь маш чухал ач холбогдолтой. Төсөлтэй сая танилцлаа. Маш сайн болсон нь харагдаж байна. Манай намын хувьд нэг сайн тал нь боловсон хүчин маш сайн залуужиж байна. Асуудлыг шийдэх арга барил, хандлага нь өөрчлөгдөж байгаад сэтгэл өндөр байна” хэмээн хэлсэн юм.

Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Тогтомуратин Амангалди өнөөдрийн хэлэлцүүлэгт 13 сум, 13 багийн 200 гаруй зочид төлөөлөгч оролцож байгааг дуулгасан юм.

Баруун бүсийн Баян-Өлгий аймагт зохион байгуулагдаж буй “Эв нэгдлээс институт” хэлэлцүүлэгт Ажлын хэсгийн гишүүд болох Ардчилсан намын Сургалт, судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Жавхлантөгс, Ардчилсан намын хуульч Ж.Гантуяа, Ардчилсан намын Захиргаа, удирдлагын улс төрийн ажилтан О.Нямсүрэн, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын улс төрийн ажилтан Т.Тэмүүлэн нар оролцов.

Ардчилсан намын Сургалт, судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Жавхлантөгс Ардчилсан намын хуульч Ж.Гантуяа нар намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн төслийн талаар хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулсан юм.

Үүний дараа “Эв нэгдлээс институт” хэлэлцүүлэгт оролцсон Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын гишүүд санал, сэтгэгдлээ хэлж, үзэл бодлоо илэрхийлснээр үйл ажиллагаа өндөрлөлөө.


Сэтгэгдэл

иргэн [202.55.191.194] 2025-05-21 08:37:28

хүссэн хүсээгүй МУ-д ганц хүний эсхүл хэсэг бүлгийн эрх ашиг тогтохоос сэргийлэх, хүний эрхийн ганц АЛТАН ГАДАС нь Ардчилсан нам. Харин одоо удирдах түвшин байгаа нөхдүүд энэ гэрлийг унтраах чиглэлд л яваад байх шиг.

зочин [66.181.191.169] 2025-05-21 08:29:45

Монголын хөгжил ард түмэн ядуурлаас гарахыг гацаагч хулгай луйврыг дэврээгч ардчилсан нам кк

Зочин [139.5.218.64] 2025-05-22 21:24:18

1990 оноос өмнө өөрөө бие дааж хөгжих бололцоогүй гадны орны тусламж хандиваар өлөн зэлмүүн амьдарч байсныг өөрчилж одоо биеэ дааж хөгжих сайхан боломжийг АН олж өгсөн дөө.Чиний наад үг хэлэх эрхийг чинь АН өгсөн юм шүү .1990 оноос өмнө чи улс төр ярьсан бол булшныхаа нүхийг чи өөрөө ухаж тэндээ буудуулах байсан даа . МАН чамд монголчуудад юу өгсөн юм бэ .100 жил төр барьж 100 жилийн хоцрогдол , 36000 иргэнээ хядсан , өмч хөрөнгийг нь хураасан , лангуун дээр давснаас ондоо бараагүй тийм нийгэм 1990 онд монголчуудад өгсөн байдаг шүү .

Асуулт. [66.181.183.73] 2025-05-21 00:10:42

Яг уу?


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000