МАН БАГА ХУРЛЫН ТОГТООЛОО АН-Д ТАНИЛЦУУЛААГҮЙ УЧИР УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛАА ХОЙШЛУУЛЖЭЭ

АН-ын VI Бага хурлаар Ардчилсан намыг хамтарсан Засгийн газраас гаргах тогтоол баталсан гэдгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар өчигдөр мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, "УИХ дахь Ардчилсан намын зарим гишүүн хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн учраас Бага хурлын гишүүдийн олонх Ардчилсан намыг хамтарсан Засгийн газраас гаргахыг дэмжсэн" хэмээн мэдэгдсэн.
Харин хамтарсан Засгийн газарт багтсан Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж, шийдвэр гаргасны дараа тус намаас албан ёсны байр сууриа илэрхийлж, тодорхой мэдээлэл өгнө гэдгээ мэдэгдээд буй. Гэвч Улс төрийн зөвлөлийн хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Тэгвэл Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хурал МАН-ын Бага хурлын тогтоолтой холбоотой хойшилжээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө МАН-ын Бага хурлын тогтоолыг баталж, өглөө улс төрийн намуудад танилцуулна гэж мэдэгдсэн МАН-ынхан одоог хүртэл Ардчилсан намд Бага хурлын шийдвэрээ танилцуулаагүй байна. Иймд Ардчилсан нам албан ёсны тогтоолоо хүлээж аваагүй байгаатай холбоотой Улс төрийн зөвлөлийн хуралдаанаа түр хойшлуулжээ.
Сэтгэгдэл
Еринхий сайдаа огцоруулах нь буруу [202.9.40.50] 2025-05-23 10:35:42
Мөнгө идсэн хүний мөнгийг хураах нь зөв
Иргэн [66.181.181.179] 2025-05-23 08:27:39
Оюун - Эрдэнэ Орлогоо нотолж чадахгүй хажууруугаа халдсан хэрэг болж новширов оо Зайлуул !!!!!!!!Бурхан хэн нь зөвийг шүүх болно.!!!!!!!!!????????
Зочин [112.72.7.40] 2025-05-23 02:42:10
МАян-ын монгол биш солиорр
ЗОЧИН [112.72.8.102] 2025-05-23 00:29:53
АЛИВАА УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ДОТООДЫН ЖИЖИГ АСУУДЛААС БОЛЖ АЛДАГДАХ ЁСГҮЙ. ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛ БОЛ ЦАГ ЗУУРЫН АСУУДАЛ. ЭЦСИЙН ЭЦЭСТ ЧИНГЭСИЙН МОНГОЛ АГУУ УХААН МӨНГӨ АЛБАН ТУШААЛД БИШ МОНГОЛ ГЭДЭГ АГУУ УХААНТ АРДЫН ТӨЛӨӨ ЮМ ШҮҮ. ГАЗАР ШОРОО БАЯЛАГАА ХУДАЛЧИХАД ТӨРӨӨ ИРГЭДЭЭ САМРААД СУУЖ БАЙГАА ХҮМҮҮС ЭНЭ МОНГОЛ ТӨРИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ УУ ГАДААДАД МОНГОЛООРОО ДУТАХГҮЙ АМЬДАРЧ БАЙГАА ХҮМҮҮС ЧИНГЭСИЙН МОНГОЛ МӨН ҮҮ