Халхын голын "дайны талбар"-аас 48 цэргийн шарил олджээ

"Халхын гол. Бидний алдар нэр улам их-2025" нэртэй Орос-Монголын хамтарсан эрэл хайгуулын экспедиц Халхын голын байлдааны үеэр амь үрэгдсэн 48 цэргийн цогцсыг илрүүлжээ. Энэ талаар ТАСС агентлагт Оросын талаас экспедицийг ахалж буй, ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн оюутны хайгуулын отрядын удирдагч Александр Орлов мэдээлсэн байна.
Александр Орлов “Нэг долоо хоногийн идэвхтэй хайгуулын ажиллагааны явцад бид нийт 48 цэргийн цогцос олсноос 36 нь Зөвлөлтийн улаан армийн цэрэг, тав нь монгол цэрэг, долоо нь Японы цэргүүд байлаа.
Японы цэргүүдийн цогцсыг Японы талд шилжүүлсэн. Цаашид олдсон бичиг баримт болон ДНК шинжилгээний үр дүнд тулгуурлан Зөвлөлт, Монгол цэргүүдийн хэн болохыг тогтоох ажил хийгдэнэ” гэж мэдээлжээ.
Тэрбээр мөн "Цаг хугацаа ба үе үеийн холбоо" сангийн дэд тэргүүний албыг давхар хашдаг байна. 2025 оны экспедиц нь оролцогчдын тоогоороо дээд амжилт тогтоожээ. Оросын талаас 130 гаруй хүн оролцсон бөгөөд 15 бүс нутгийг төлөөлсөн 30 мэргэжилтэн ажилласан байна. Тэдний дунд ОХУ-ын Батлан хамгаалах яамны Хятадад суугаа цэргийн дурсгалын ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх төлөөлөгчийн газрын дарга Андрей Кисенко багтжээ.
Экспедицийн удирдагчийн хэлснээр, Монголын талаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал хариуцсан зөвлөх, бригадын генерал Дашцэдэнгийн Баасандамба удирдсан. Монгол Улсын Батлан хамгаалах яам хайгуулын багийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дэлбэрээгүй тэсрэх бодисыг илрүүлж, устгах инженер-сапёрын бүлгийг томилсон байна.
Мөн Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас гурван удаагийн хоолтой, бүх шаардлагатай нөхцөл бүхий талбайн лагерийг байгуулсан аж. Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн 70 сонсогч эрэл хайгуулын ажилд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Хил орчмын бүсэд хайгуулын ажлыг Монгол Улсын Хил хамгаалах ерөнхий газрын эрэлчид зохион байгуулсан бол Хууль зүй, дотоод хэргийн яамнаас шүүх шинжилгээний шинжээчдийг (криминалистуудыг) томилон оролцуулсан байна.
Экспедицийн удирдагч Александр Орлов "Монгол, Оросын мэргэжилтнүүд хамтран улаан армийн хоёр цэргийн нэрийг тогтоож чадсан. Энэ оны наймдугаар сараас есдүгээр сарын хооронд манай экспедицийн ажлын хоёрдугаар шат эхэлнэ. Энэ шатны гол зорилго нь Зөвлөлтийн Улаан арми болон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Армийн оршуулга хийгдээгүй байлдагчдыг олж тогтоох явдал юм" гэж онцолжээ.
Дашрамд дурдахад, “Халхын гол: Бидний алдар нэр улам их-2024” олон улсын экспедицийн уулзалт болж, Халх голын тулалдаантай холбоотой түүхийн дурсгалт зүйлс, олсон олдвороо Дорнод аймгийн Халх гол сумын “Ялалт” музейд хүлээлгэн өгч байсан аж. Экспедицийн дарга А.В.Орлов мэдээлэхдээ Халхын голд байлдаж яваад сураггүй болсон нийт 2000 орчим орос цэрэг байгааг хэлжээ.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Түүх [202.21.99.230] 2025-05-30 09:20:15
Халхийн голд 20000 оросууд амиа өгсөн тэд ирээгүй бол бид байхүй байсан монгол биш их наран улс гэж төв ази л үүсэх байсан азтай улс шүү
Зочин [202.9.46.251] 2025-05-30 09:07:30
монголчууд тэд хэний төлөө юуны төлөө амиа алдсаныг огт мэддэггүй. Япончууд дайн зарлаагүй шууд л дайрсан байдаг. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил гэдэг. Эд сармагчинаас дор.
Эх оронч [103.168.34.158] 2025-05-29 21:34:38
Халхын голд дайныг япон биш, орос эхлүүлсэн нь тодорхрй болсон. Өөрийнхөө Алс дорнодыг хамгаалахын тулд Транссибирийн төмөр замыг японд алдахгүйн тулд бусдын газар нутгийг дайны талбар болгон ашигласан түүхтэй. Одоо үүнийг зоригтойгоор түүхэнд оруулах хэрэгтэй.
Зочин [66.181.177.35] 2025-05-30 08:58:07
Сонин юм. Тэгээд яагаад монгол нутагт япон хүний хүүр байгаад байгаа юм. Япон зочилж ирээд алуулсан байх уу?
Аав [202.55.188.87] 2025-05-29 13:14:46
Тэгээд яах гэж..аль эртний хүүрээр
Зочин [202.9.46.129] 2025-05-29 15:54:08
Чи ийм тэнэг юм хэлэхээсээ ч ич
Зочин [59.153.113.34] 2025-05-29 11:44:01
халх голын байлдааныг үгүйсгэдэг баабараас эхлээд өмхий юмнууд бас тийм үзэлтэй усан толгойлсон залуусыг бүгдийг нь тэнгэр ниргэг.их эзэн Чингис хаан шийтгэх болтугай.Хамгийн түрүүн Бүүбур хочит баабарыг ниргэг
Зочин [202.126.90.106] 2025-05-29 10:26:22
Хөөрхий дө.Эгэл ардууд л улс төрчдийн золиос болох юм да.Үр хүүхэд хань ижил эцэг эх нь ямар их хүлээсээр өнгөрсөн болдо
Орос ялна [103.168.34.218] 2025-05-29 10:24:16
дайны түүхтэй холбоотой малтлагыг цаг нь болоогүй байхад хийх буруу л байсан юм Оросууд яаравчлан эд мөрийн баримтыг булингартуулах ажил хийж байж ч болох юм манайхан тийм ч юм бодох сөхөөгүй ухаж өгөөд л явж байгаа тэмдэглэл нотолгоо баримтжуулалтаа сайн хийх ээ мэдэх байгаа зөвхөн газар шорооны үүрэгтэй байгаа юм биш биз
Зочин [59.153.113.34] 2025-05-29 11:44:47
өвчгөнөх сэдвээ олж өвчигнө
Зочин [202.126.90.106] 2025-05-29 10:28:59
Ямар цаг вэ.Юу вэ.Худлаа мэдэмхийрч цэцэрхэх муухай шүү.Оролцоогүй бол муу хошуу битгий дүр