Хүн дүрст роботуудын хөлбөмбөгийн тэмцээн болжээ

Aдмин / Гадаад мэдээ

Дэлхийд хүн дүрст роботууд оролцсон анхны хөлбөмбөгийн тэмцээн Хятадын нийслэл Бээжин хотноо бямба гарагт болжээ.

Тус тэмцээний үеэр роботууд хиймэл оюунаар удирдуулж, гаднаас ямар нэгэн оролцоогүйгээр бие даан тоглож, бөмбөг булааж, хаалга руу цохиж байсан аж. Финалын тоглолтод урьдчилсан шалгаруулалтаар тодорсон Хятадын дөрвөн баг өрсөлджээ.

Энэхүү тэмцээн нь 3х3 хэлбэрээр зохион байгуулсан роботуудын анхны тэмцээн төдийгүй 2025 онд болох Дэлхийн хүн дүрст роботуудын наадмын өмнөх туршилтын тэмцээн болохыг зохион байгуулагчид нь онцолсон байна.

Тэмцээнийг таван минутын завсарлагатайгаар 10 минут үргэлжлэх хоёр үетэй зохион байгуулжээ. Роботуудын хөдөлгөөн зарим талаар болхи байсан ч бие даан ажиллах чадвартайгаа маш сайн харуулсан байна.

Роботуудад бөмбөг таних болон орон зайд чиг баримжаагаа олох камер, мэдрэгчүүд суурилуулжээ. Харааны мэдээлэл боловсруулах систем нь оптик камерт суурилсан бөгөөд бөмбөгний цагаан өнгийг алдаагүй танихын тулд зохион бүтээгчид роботууд, шүүгчид болон ажилтнуудын хувцаслалтаас цагаан өнгийг хассан байна.

Тоглогч роботуудыг сургахдаа “туршилт ба алдааны" аргаар сайжирдаг машин сургалтын алгоритм ашиглажээ. Ингэснээр тоглогч роботууд бие даан шийдвэр гаргах чадварт суралцсан байна.

“Booster Robotics” компанийг үүсгэн байгуулагч Чэн Хаогийн тайлбарласнаар, роботууд 20 метр хүртэлх зайд бөмбөгийг 90 гаруй хувийн нарийвчлалтай таньдаг аж. Мөн бөмбөг, хаалга болон багийнхаа тоглогчийн байрлалд дүн шинжилгээ хийснийхээ дараа бөмбөгийг дамжуулах, эсвэл хаалга руу цохих гэх зэрэг оновчтой үйлдлийг сонгодог байна.

Эх сурвалж: NEW YORK POST
Д.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000