XV Далай ламыг албан ёсоор тодруулахаа мэдэгдлээ
.jpeg)
Буддын шарын шашны тэргүүн, дээрхийн гэгээн 14-р Далай лам Данзанжамц энэ ням гарагт 90 насыг зооглох билээ. Тэрээр өнгөрсөн хавар хийсэн мэдэгдэлдээ дараагийн дүрээ үргэлжлүүлэн тодруулах эсэх болоод бусад дэлгэрэнгүй мэдээллийг 90 насны ойн босгон дээрээ дэлхий дахинд мэдэгдэнэ гэдгээ хэлж байсан юм.
Төвөдийн болоод шарын шашны ахмадууд, өндөр дээд цол хэргэмтэй лам нар эдгээр өдрүүдэд Далай ламын цөлөгдөн амьдарч байгаа Энэтхэгийн Дарамсала хотод цугларлаа. Далай лам урьдчилан хийсэн бичлэгийг цацаж, дараагийн дүрээ хэрхэн тодруулах тухай мэдээллийг дэлхийн буддын шашинтнуудад өгсөн байна.
Юун түрүүнд Далай лам өөрийн хойд дүрийг албан ёсоор тодруулна гэдгийг ойлгомжтой болгож албан ёсоор энэ тухай мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл 600 жилийн турш үргэлжилсэн буддын шарын шашны тэргүүн Далай ламын дараагийн дүр болох 15-р Далай ламыг тодруулна. 14-р Далай лам дараагийн дүрээ тодруулах эсэх нь эргэлзээтэй байсан бол ийнхүү тодорхой боллоо.
Хоёрдугаарт Далай ламын дараагийн дүрийг тодруулах ажлыг Гандан Потан сан гүйцэтгэнэ гэдгийг 14-р Далай лам онцолж эхэллээ. Энэ нь 15-р Далай ламын дүрийг тодруулах ажилд ямар нэг гадны нөлөө, гадны бүтэц оролцохгүй гэсэн үг юм. Тиймээс Далай лам Данзанжамцын үүсгэн байгуулсан Гандан Потан сангаас бусад гадны байгууллага, бүтцийн тодруулсан Далай ламын хойд дүрийг хүлээн зөвшөөрөхгүй байхыг сануулсан дохио юм.
Гандан Потан сан 15-р Далай ламыг хэзээ, хаанаас тодруулах, дүрийг тодруулсны дараа суудалд нь залах зэрэг үйл хэргийг гүйцэтгэнэ гэдгийг 14-р Далай лам тодорхой хэллээ. Далай ламын хойд дүрийг тодруулж, амжилттай залах хүртэл бүх үйл явцыг олон нийтэд дэлгэхгүй, нууцаар зохион байгуулна гэдгийг тэрбээр уг бичлэгээрээ дамжуулан мэдээлсэн байна.
Далай ламын залгамжлагчийг тодруулах ажилд ямар нэг хөндлөнгийн оролцоо байх ёсгүй гэдэг нь тойруугаар БНХАУ-ын Засгийн газрыг хэлж буй. Хятадын эрх баригчид дараагийн Далай ламын дүрийг тодруулах ажилд нухацтай хандсаар ирсэн.
Далай ламыг ийнхүү мэдэгдэл хийсний дараа Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл хийлээ. Уг мэдэгдэлд Далай ламын хойд дүрийг тодруулах ажил Бээжин дэх Хятадын төв Засгийн газрын дэмжлэгийг авах ёстой гэж онцолжээ. Өөрөөр хэлбэл зөвхөн Хятадын Засгийн газрын дэмжсэн хүнийг Далай ламын хойд дүрээр хүлээн зөвшөөрнө гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
Цөллөгт байгаа Төвөдийн шарын шашны удирдагчид Далай ламын мэдэгдлийн дараа хэвлэлийн хурал хийсэн. Энэ хурал дээр дараагийн буддын шарын шашны тэргүүний залгамжлагчийг тодруулах ажилд Бээжинг ямар ч тохиолдолд оролцуулахгүй гэсэн байр сууриа хатуу илэрхийлжээ.
Төвөдийг дуулгавартайгаар эрхшээлдээ байлгахын тулд оюун санааны удирдагч нь болсон Далай ламын хойд дүрээр өөрийн мэдлийн хүнийг тодруулах нь Бээжинд улс төрийн чухал ач холбогдолтой үйл явдал юм.
1959 онд Төвөдийн нийслэл Лхас хотод болсон бослогыг Хятадын Засгийн газрын цэргүүд хүчээр дарсан. Энэ үеэр Далай лам хэсэг бүлэг дагагчдынхаа хамт Төвөдөөс зугтаж Энэтхэгийн Дарамсалад аж төрж байгаа юм. Түүний дараагийн дүрийг Хятадаас өөр, эрх чөлөөт нутаг дэвсгэрээс тодруулна гэдгийг Далай лам айлдаж байсан удаатай. Тиймээс дараагийн залгамжлагч Энэтхэг, тэр дундаа жижиг Лхас гэгддэг Дарамсала хавиас тодрох болов уу гэсэн таамаг байна.
Сэтгэгдэл
Монгол аль талыг баримтлах бол оо? [66.181.180.251] 2025-07-06 22:31:52
Өөрийн шашнаа хэвээр үлдээхийн тулд Далай лам амьддаа дараагийн хүнээ зааж өгөх гэж байна. Хэцүү л юм. Дэлхий даяар Буддын шашинтнууд үүнийг нь юү гэж үзэх бол оо? Болох эсэх талаар санал хуваагдах бол Монгол аль талыг нь дэмжих бол оо?
Юү л болох болдоо? [66.181.180.251] 2025-07-06 22:39:33
Хятадын байр суурийг дэмжих үү? Бид чинь ихэнх хоол хүнс, техник тоног төхөөрөмж, барилгын материалаа урдаас авдаг байдаг. Эсхүл нөгөө байр суурийг дэмжих үү? Тэгвэл … Хятад манайхыг үзэхээ болих байх. ЯАХ УУ?
Зочин [66.181.188.39] 2025-07-06 07:45:35
Цөллөгө гэж хүчээр өөр газарт нутаг зааж амьдруулах шийтгэл юм. Дүрвэх, цагаачлах гэх нь зүйтэй
Од [203.23.199.115] 2025-07-05 18:04:54
Мөхсөн Төвдийн мухар сүсэг.Манайхан Төвдийг даган баясаж намирах юм бол удахгүй мөхөж байхгүй болно
Зочин [202.126.89.2] 2025-07-06 02:15:52
Энэ өөрийн чинь л бодол .
Ганаа [103.229.123.139] 2025-07-05 16:51:06
Моголоос тодорчоод яваад байгаа биздээ нэг жоохон хүү .
Дашжамц Жалайр [103.140.11.138] 2025-07-05 08:08:26
Манай нисэхийн морин даваанаас л тодрох бх даа...
Их мэдэгч [202.126.91.41] 2025-07-04 17:52:27
Монголоос тодруулж болохгүй шүү. Гадны хүнд дарамт ирнэ.Монголчууд минь ухаантай л байгаарайдаа. 10- Богдоо л тордохоо бод.
Данзан [202.126.89.211] 2025-07-04 16:02:19
Үхээгүй хүний хойд дүрийг тодруулна гэхээр шал хуурамч жүжиг бишүү..дарангуйлагчид л амьддаа залгамжлагчаа тодруулдаг юм билээ..хүний амьдрал лам хар адилхан л байдаг болтой..
Зочин [103.229.121.180] 2025-07-05 07:30:42
насан өөд болсоны дараа тодруулна гэж бн
Зочин [202.126.91.25] 2025-07-04 15:57:09
Далай багшийн өлмий бат орших болтугай
Зочин [103.57.94.38] 2025-07-04 08:50:42
Далай лам багш минь 90 нас хүрлээ. Баяр хүргэе. Урт наслаж, ертөнцийн хүн ардын сайн сайхны төлөө залибарлаа хийж дэлхий энх тайван байг.
Ум мани бадме хум. [66.181.180.251] 2025-07-03 17:50:56
Зөрчил маргаангүй, эвтэй найртай байдлаар л дараах Далай ламаа тодруулчиасай. Ум мани бадме хум. Бидний хүүхдүүдийн насан турш байх Далай лам ш дээ.
Асуудал [66.181.165.234] 2025-07-03 17:22:36
Монгол хавиас гарах болов уу
Иргэд [202.126.89.211] 2025-07-04 15:57:21
Манаыхаас л холуур байгаасайдаа..бидэндээ л лай болно..тэгээд ч Төвд бол өнөөдөр Хятадын нэг хэсэг тул Бээжингийн дэмжсэн Далай лам нь Лхаст Потало орондоо заларч байвал шударга болноо..Дарамсалад өөр дүр тодруулж тэр хавьдаа бас л заларч байна биздээ...манй улсад бол энэ огт хамаагүй асуудал шүүү...мөр мөрөө хөөгөөд амар тайван байцгаасан дээр...Төвдийн шашин бол өрд иргэдээ хайрладаг шашин биш гэж харагддаг...нэг ч буяны үйлдэл хийдэггүй..түм лам нар нь л тансагладаг.