Трамп: Украины дайныг зогсоох асуудалд ахиц дэвшил гаргаж чадсангүй

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсныхаа дараа “Украины дайныг зогсоох асуудалд ахиц дэвшил гаргаж чадсангүй” гэж мэдэгджээ. Цагаан ордны тэргүүн долдугаар сарын 3-ны пүрэв гарагт Вашингтон хотын дэргэдэх Эндрюс цэргийн баазад зочилж, сэтгүүлчидтэй уулзсан байна.

Тэрбээр "Энэ удаагийн яриа нэлээн урт үргэлжилсэн. Бид олон асуудлаар, түүний дотор Ираны талаар болон та бүхний мэдэж байгаачлан Украины дайны талаар ч ярилцсан. Гэхдээ би тийм ч сэтгэл хангалуун биш байна" хэмээн мэдэгджээ. Трамп “Би Путиныг ятгасан боловч ямар ч ахиц гаргаж чадаагүй" гэж нэмж хэлсэн байна.

Трамп: Бид Украинд зэвсэг нийлүүлсээр байна

АНУ-ын Ерөнхийлөгч мөн энэ үеэр АНУ Украинд зэвсэг нийлүүлж байгааг баталсан байна. Тэрбээр "Бид тэдэнд зэвсэг өгч байгаа. Бид украинчуудтай хамтран ажиллаж, туслахыг хичээж байна" гэж хэлжээ. Трамп "Байден тэдэнд зэвсэг өгч, манай улс бараг хоосорсон. Гэхдээ бид өөрсдийнхөө аюулгүй байдлыг бас бодолцох ёстой" хэмээн өгүүлсэн байна.

Кремль: Хоёр оны удирдагчийн яриа бараг нэг цаг үргэлжилсэн

Кремлийн мэдээлснээр, Путин, Трамп нар 2025 оны нэгдүгээр сараас хойш зургаа дахь удаагаа албан ёсоор утсаар ярьсан бөгөөд долдугаар сарын 3-нд тэд бараг нэг цаг ярилцжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, тэд Сири, Иран болон Ойрхи Дорнодын нөхцөл байдлын талаар ч мөн ярилцсан байна. Путин, Трамп хоёр биечлэн уулзалт хийх асуудлыг хөндөөгүй бөгөөд Ушаковын мэдээлснээр, энэ талаар яриа гарч эхэлжээ.

Трамп Зеленскийтэй өнөөдөр ярилцах төлөвтэй байна

“Financial Times”-т мэдээлснээр, Трамп өнөөдөр буюу долдугаар сарын 4-нд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярих төлөвтэй байгаа аж. Украины албаны хүмүүс “AFP” агентлагт "Киев энэхүү ярианд хэдийнэ бэлтгэж эхэлсэн" гэж мэдэгджээ.

Politico: Пентагон Украинд нийлүүлэх зэвсгээ хэсэгчлэн царцаасан

“Politico” сонинд мэдээлснээр, Пентагон долдугаар сарын 1-нд Украинд нийлүүлэхээр төлөвлөж байсан “Patriot” пуужингийн систем, Hellfire пуужин болон өндөр нарийвчлалтай их бууны сумны нийлүүлэлтээ түр зогсоожээ. "АНУ-ын дотоод нөөц хэт багассан" гэсэн болгоомжлолын үүднээс ийм шийдвэр гаргасан байна. Тэдгээр зэвсгүүдийг Украинд нийлүүлэх шийдвэрийг Байдены засаг захиргаа өмнө нь гаргажээ.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [91.215.90.32] 2025-07-04 11:43:45

Асах их мөнгө баялаг авах гэж л дайнд худлаа оролцож чалчдаг


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000