Г.Занданшатар хар тамхитай дайн зарлав

Aдмин / Улстөр

Хар тамхины хэрэглээ нийгэмд зах замбараагаа алдсаны хамгийн сүүлийн жишээ бол эрх мэдэлтэн, баячуудын хүүхдүүд“Канте” (Cante) шөнийн цэнгээний газрын бусдыг бүлэглэн зодсон хэрэг билээ. Тэгвэл Ерөнхий Сайд Г.Занданшатар нийгмийн тахал болоод буй хар тамхитай дайн зарлахаар шийджээ.

Тэрээр өнөөдөр Засгийн Газрын хуралдаанаар дараах үүргийг өгчээ.

1.Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар таниулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор УИХ-аас 2002 онд баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шуурхай эцэслэн боловсруулж, энэ оны наймдугаар сард багтаан танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт нарт тус тус даалгав.

Энэ ажлын хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг судлан үзэж, гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, үйлчлэл болон бусад обьектив талыг харгалзан ялгамжтай тогтоож, ял шийтгэлийн бодлогыг чангатгана.

2.Монгол Улсын хилээр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг таслан зогсоох, хязгаарлах зорилгоор Бүгд Найрамдах Турк, Бүгд Найрамдах Солонгос Улс, Америкийн Нэгдсэн Улс, Оросын Холбооны Улс, Тайланд, Вьетнам Улс болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

3.Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан, хараат бус байгууллага болгон бэхжүүлэх асуудлыг судалж, саналаа ирэх сард багтаан Засгийн газарт танилцуулах;

4.Мансуурах донтой иргэдийг эмчлэх, сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, нийгэмшүүлэх төвийг Эрүүл мэндийн яамны харьяанд байгуулах асуудлыг судалж Засгийн газарт танилцуулах, Монгол Улсад хориглосон, хязгаарласан, хяналтад байх шаардлагатай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтыг шинэчлэн батлах;

5.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний тархалтын тандалт, судалгаа хийж, бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.

Мөн хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх чиглэлээр соёл, спортын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, манай улсад ургадаг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт ургамлын тархцыг хумих ажлыг эрчимжүүлж, бүрэн устгах арга хэмжээ авахыг Цагдаагийн ерөнхий газарт үүрэг болгосон байна.

Ийнхүү Ерөнхий Сайд нийгмийн тахалтай шийдвэртэй тэмцэхээ илэрхийлэв. Одоо гагцхүү үр дүн л чухал билээ.

Э.СОЛОНГО


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.100] 2025-07-25 11:10:04

Elektron tamhiig horiod ogoorei

Зочин [66.181.190.155] 2025-07-25 08:19:15

Прокурорууд тэр жил гаднаас оруулж ирж байгаад баригдаад байсан. Оруулж ирж зарж байгаа нөхдийн нэр ус нутаг хошуугэр бүл ах дүү бүгдийг зарлаж байя. Хамгийн багадаа өршөөл, шагналын хоногт хамрагдахгүйгээр 20 жилийн ял онооё. Хууль хяналтын нөхдийн сүлжээ энэ заваан зүйлсийг атгаж байгаа даа.

Zandanmatar [51.175.42.107] 2025-07-25 04:22:36

Энэ хүний толгой сэтгэл, ухаан хүрэхгүй Өөрөө улаан архичин.

Зочин [202.126.88.174] 2025-07-25 00:11:08

Буудаад буудаад явчихөө өөрийн гараар

Зочин [202.9.41.4] 2025-07-24 17:29:25

Ямарым заралсан үгүй байхөө тоголж байгаа байлгүй дээ

Х [103.229.120.136] 2025-07-24 15:25:55

4 аргын аль нь юм. Хар........... тами.....хи....... ганц том ажил олоод хийх юм сан АПУ гаас асууж хэлэх юм сан.

Зочин [103.229.120.136] 2025-07-24 15:30:20

Ер нь өвөрхангайн хар хоромын хөрөнгөнд байгаа юм биш биз. АПУ гийн нэг цагаан хүүхэн байгаа биз тэр л байгаадаа буулга.

Зочин [66.181.181.218] 2025-07-24 14:29:25

Ха ха тэнгэрээс буусан аятай жүжиг тавьчих юмаа.

Иргэн [66.181.182.98] 2025-07-24 11:45:34

Элбэгдорж яг ингэж авилгатай дайн зарлаж ерөнхийлөгч болж билээ!!! Ккк Монголчууд бид ойлгодоггүй юм уу эсвэл!!! Ккк

Зочин [67.171.160.15] 2025-07-24 14:30:53

новшнуудыг хар тамхи авах мөнгөгүй болгох хэрэгтэй

Цаг үеийн үйл явдлыг дагасан дүлэлт. [66.181.160.40] 2025-07-24 09:40:12

Яаж байлдадгийг нь харж л байя. Томчуудын хүүхэд холбогдсон учир нэг сүрхий царайлж элдэв юм зарлаж байх шив. Энэ кампанит оролдлого намраас цааш явахгүйдээ.

Зочин [202.55.188.44] 2025-07-24 08:24:49

Маш зөв. Оюун эрдэнэ иймэрхүү асуудлуудыг огт тоогоогүй. Монголын ирээдүй хүүхэд залуусыг эрүүл саруул байлгаж байж л тэр элдэв олон мега төсөл нь хэрэг болох нь мэдээж. Мөнгө оллоо ч гэмт хэрэг хар тамхи алиагаа алдчихвал эргээд зарцуулаад ч хүрэхгүй ирээдүйгүй гэсэн үг. Хүн нь эрүүл байж улс нь тогтноно биз дээ. Өмөн үү өвчин маш их байхад дээр нь өсвөр, залуу үеийнхэн хар тамхичид дийлдэхээ боливол хөгжил яриад хэрэггүй

Зочин [172.56.153.138] 2025-07-24 00:18:35

энэ бүхний эх үүсвэр нь авилгал хээл хахууль шударга бүс авилгач шүүх засаглал шүү

Zochin [103.57.95.91] 2025-07-23 23:18:29

Ял шийтгэлийг өндөр болгохдоо биш урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлчилгээ чухал байгаа гэдгийг ойлгоочээ. Гэмт хэрэгэй тэмцэхдээ дандаа ялыг чангатгана гэхийн хэддүгээр зуунд яваад байгаа юм бэ? Ял шийтгэл аваад хэдэн хувь нь дахин хэрэглэхгүй болсон байдаг юм вэ? Хэрэглэгч хүмүүст зориулсан нөхөн сэргээх эмчилгээ, сургалт, зөвлөгөө байдаг юмуу. Та бүхэн тэмцэх үйлдлээ бодит болго. Эх үүсвэрийг таслан зогсоо.

Зочин [49.0.156.20] 2025-07-24 09:31:34

Та хэрэглэгч үү Нөхөн сэргээх эмчилгээ нээнэ гэдэг чинь хэрэглэхийг зөвшөөрч байгаа бус уу Харин цаазлах ял бий болгох хэрэгтэй

Долгор [66.181.183.121] 2025-07-23 20:31:39

HUUCHINI BOL10 JIL SUUDAG BAISAN ODOO BOL 2 HON JIL SUUJ BAIGAA TA NAR ZAIL

Зочин [67.171.160.15] 2025-07-23 19:46:42

асуудлыг төөрөгдүүлэх гэмт хэрэгтнүүдийг ял завшуулах шилдэг арга даа

Зочин [202.126.89.234] 2025-07-23 19:26:28

Зөв зөв хамгийн зөв


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.