Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн хуралд оролцлоо
Төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх Ажлын хэсгийн анхны уулзалт болж, Ерөнхий сайд Г.Занданшатар оролцон, байр сууриа илэрхийлэв.
Ерөнхий сайд Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхой заасан. Сүүлийн үеийн судалгаагаар иргэдийн төрд итгэх итгэл суларч, төрийн албаны үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байна.
Тиймээс төрийн бүх шатанд ард түмний итгэх итгэлцлийг бэхжүүлэхийн тулд өөрчлөлт, шинэчлэлийг даруй хийх ёстой. Иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхийн тулд Ажлын хэсэг ахиц дэвшил гаргаж ажиллах шаардлагатай гэлээ. Мөн төрийн хүний түшвээс зохих есөн шинжийн талаар онцолж ярилаа.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ Төрийн албаны шинэтгэлийг хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийв. Тэрбээр, төрийн албаны хууль, тогтоомж, бодлогын талаар танилцуулаад Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар дурдлаа.
Тухайлбал, иргэн төвтэй, чадварлаг, мэргэшсэн, бүтээмжтэй төрийн албыг төлөвшүүлэх, шинэтгэлийг эрчимжүүлэх үүрэг даалгавартай холбогдуулан албан тушаалын чиг үүргийн давхардлыг арилгах, дарга нарын тоог бууруулах, ёс зүйтэй төрийн албыг бүрдүүлэх, төрийн албаны ёс зүйн дэд хороог гүйцээн байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлнэ гэв.
Мөн тоон мэдээлэл, олон улсын байгууллагын зөвлөмж, бусад улс орны төрийн албаны тогтолцооны эрх зүйн орчин, төрийн байгууллагын үйл ажиллагааны үнэлгээ зэргийг судалсан талаараа илтгэлдээ танилцуулав.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт тус Ажлын хэсэгт цаашид хэрхэн ажиллах талаар чиглэл өглөө.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
зочин [66.181.187.120] 2025-07-27 17:33:51
Монголын хүн ам 3,5 сая, үүний 0,2 нь гадаадад амьдардаг, 1,1 нь хүүхэд, 0,5 нь ахмад настан, 1,2 нь ажиллах хүч, үлдсэн нь аөгжлийн бэрхшээлтэй ба бусад уу? 1,2 сая ажиллах хүчний 0,2 нь төрийн албаны хаагч гээ биз дээ? Өөрөөр хэлбэл 6 ажиллах хүчний 1 нь төрийн албан хаагч уу? Тэгэхээр төрийн албан хаагч хэт олон байна уу? Төрийн албан хаагчид яг юу хийдэг вэ? РС-д юм шивэх, цай хоол зөөх, интернетээр аялах, даргын үг бэлтгэх, иргэдэд хүнд суртал үзүүлэх, чирэгдэл учруулах, бас бус зэргийг хийдэг үү? Бүх зүйлс цахимд шилжсэн тул төрийн албан хаагчдыг цомхотгох, орон тоог хасах бүрэн боломжтой биз дээ? 100 ямаанд 60 ухна гэдэг л болоод байна уу?
Зочин [202.70.36.232] 2025-07-27 11:06:17
Энэ ерөнхий сайдыг амраад наадаад алга болсон бх гэж бодож блаа, ажлаа хийж бгаан бна, итгэл төрж бна шүү, хийх ажил их бгаа овоо доо.
Зочин [103.57.94.175] 2025-07-26 21:05:20
Жаргал ихэдвэл татвар нэмэгддэг
Ard [66.181.160.44] 2025-07-25 20:01:47
Хууль нь шинэчлэгдээд 5 жил ч болоогүй байна. Олон жил ажилласан , хоол цай барьж гүйхдээ сайн арын хаалгаар тавигдсан дарга нараасаа л салчих!!!! Ур чадвартай , салбартаа мэргэшсэн, мэдрэмжтэй улсуудаа шалгаруул !!! Одоо бол мерит биш, мөнгө өгч пялдагадсан нь албан тушаалд очиж байгаа!!!! Тэр улсууд чинь наад төрийн хүнд суртлыг чинь бий болгож байгаа шүү !!!
Зочин [202.70.34.70] 2025-07-27 14:11:08
энэ хүнийг дэмжи байна. Маш үнэн зүйл хэлжээ. Анхаарах хэрэгтэй.
Зочин [59.153.115.152] 2025-07-25 19:54:25
хэдэн ч жил хичнээн ч ерөнхий сайд энэ талаар ярвж байна даа. хамгийн хуучинсаг нөхдүүд хамгийн их шинэчлэл ярих юм аа
Зочин [59.153.115.152] 2025-07-25 18:30:34
АЙМАГ СУМДЫН ТӨРИЙН АЛБА ГЭЖ БААС БОЛЖ ДУУСЧ БАЙНА ДАА. ЯМАР Ч МЭДЛЭГ ЧАДВАР, ХАРИЛЦАА, ХАНДЛАГА БАЙХГҮЙ
Зочин [202.126.89.134] 2025-07-27 05:53:25
Дүүргүүдийн хороодод ч мэдлэг чадвар туч чиг дулхан нөхдүүд ажиллаж байна даа. Жишээ нь: 1. Төрийн одон медаль, цол тэмдэгээ 2. Нийт ажилчдын 20.0 хувь нь компьютер, программ дээр ажиллаж бусад шивэх төдий 3. Төрийн байгууллагуудаа ч ангилж мэдэхгүй байх жишээтэй. Тэгээд хорооны байрны урсгал зардал, ажилтан нарын цалин гээд явж өгч байгаа. Иймд шинэчлэлийг шинээр батлагдсан хуулийг яаралтай хэрэгжүүлж, дүүргийг хот болгох хэрэгтэй.