Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал эхэллээ

Aдмин / Улстөр

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өнөөдөр (2025.07.29) эхэллээ. Тус бага хуралд Монгол Улсаа төлөөлөн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Г.Ганбаатар нар оролцож байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг ОУПХ-ны Ерөнхийлөгч Тулиа Аксон, Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон, НҮБ-ын Женев дэх төвийн захирал Татьяна Валовая, НҮБ-ын Ажлын албаны дарга Өөрл К.Рэттрэй нар угтан, мэндчиллээ.

Энэ удаагийн Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал нь олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, парламентууд болон парламентын гишүүдийг:

- Олон улсын харилцаанд хариуцлагатай байдал, ардчиллыг дэмжих

- Парламентын дипломат ажиллагааг энх тайван, ойлголцолд чиглүүлэх

- Иргэдийн дуу хоолойг НҮБ-д хүргэх

- Олон улсын амлалтуудыг үндэсний бодит байдал болгон хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд уриалах зорилготой байна.

Олон Улсын Парламентын Холбооны гишүүн 180 орны парламентын 84 дарга, 18 дэд дарга оролцож буй уг хуралд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлнэ. Тэрбээр бага хурлын ерөнхий хэлэлцүүлэг болох “Хямралт дэлхий: Хүн бүрд энх тайван, шударга ёсыг түгээх парламентын хамтын ажиллагаа ба олон талт байдал” сэдвээр илтгэл тавих юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Сэтгэгдэл

Зочин [202.131.225.53] 2025-07-30 17:24:33

амжилт хүсье

Зочин [192.82.92.42] 2025-07-30 14:52:51

Дэндуу олуулаа их тэнэх юмаа!!!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.