Дэйрдрэ Лингенфэлдер: Монголчуудад хязгааргүй уудмын бэлгэдэл болсон мөнх хөх тэнгэр шиг өргөн боломж бий

Aдмин / Эдийн засаг

АНУ-ын Калифорни муж дахь Стэнфордын их сургуульд “Silicon Valley Minerals Forum 2025” буюу албан бусаар Mineral X хэмээн алдаршсан олон улсын чуулган зохион байгуулагдсан.

Тус арга хэмжээ эрдэс баялаг, эрчим хүчний шилжилт болон тогтвортой нийлүүлэлтийн сүлжээнд технологи, санхүү, судалгаа шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой болж өндөрлөсөн..

Энэ үеэр олон улсын төлөөлөгчид, судлаачид, хөрөнгө оруулагчид, технологийн мэргэжилтнүүд болон уул уурхайн компаниудын удирдлагууд чуулж, салбарын тулгамдсан асуудал, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцсэн.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер тус чуулганд зочин илтгэгчээр уригдан оролцож, Монгол Улс, уул уурхай салбар, тэр дундаа дэлхийд тэргүүлэгч зэсийн уурхай болох замналдаа эргэлт буцалтгүйгээр ороод буй Оюу толгойн уурхайн бүтээн байгуулалт, технологийн сайн туршлагуудыг танилцуулсан.

Энэ нь олон улсын хөрөнгө оруулагч нарт Монгол Улс том төслийг хэрэгжүүлж чаддагийг нотлон харуулсан, энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалт татахад чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм.

Илтгэлийнхээ үеэр тэрбээр “Монгол Улс мөнхөд бадраг” хэмээх уриа нь залуу, эрч хүчтэй, хөгжил өөд тэмүүлж буй Монгол Улсын мөн чанар, дүр төрхийг илтгэнэ. Сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжиж, хувийн хэвшлийг хөгжүүлэн, нэг хүнд ногдох ДНБ-ээ гурав дахин нэмэгдүүлж, дундаас дээш орлоготой орны тоонд багтах болсон.

Өнгөрсөн жил Монгол Улсын ДНБ 5 хувиар өсөж, үйлдвэрлэл, инновац, олон улсын түншлэл сайжирч, цаашид ч өсөх хандлагатай байна. Монголд гурван жил гаруй амьдрахдаа би нэг зүйлд бат итгэсэн. Монголчуудын хязгааргүй уудмын бэлгэдэл болсон мөнх хөх тэнгэр шиг өргөн боломж Монголд бий.” хэмээн онцолжээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.