Цэцэрлэгийн бүртгэлийн системд 80,490 хүүхэд бүртгүүлжээ

Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийн системд гурван өдрийн байдлаар 80,490 эцэг эх, асран хамгаалагч хандаж, хүүхдийнхээ цахим бүртгэлийг баталгаажуулжээ. Эдгээрээс таван настнууд хамгийн олон буюу 22 мянга гаруй байгаа аж.
Цэцэрлэгийн бүртгэлд 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдах бөгөөд 135,582 хүүхэд цэцэрлэгт явах судалгаа гарсан байна.
Бүртгэл наймдугаар сарын 18-ны өдрийг хүртэл EMongolia системээр хийгдэнэ.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл