Трамптай уулзахдаа өмссөн Зеленскийн хослолыг Украины Тусгаар тогтнолын өдөрт зориулан оёж өгчээ
Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахдаа Украины Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэхээр тусгайлан оёулсан хослолоо өмсөн ирсэн байна.
"Women’s Wear Daily" сэтгүүл "Загвар зохион бүтээгч Виктор Анисимовын мэдээлснээр, Украины удирдагчийн өмссөн хослолын загварыг өнгөрсөн нэгдүгээр сард бэлэн болгосон" гэж бичжээ.
Түүний хэлснээр, тэрбээр Зеленскийтэй наймдугаар сарын 15-нд уулзсан бөгөөд тухайн үед Трамптай уулзах тов хараахан батлагдаагүй байсан аж. Анисимовын яриа Украины Тусгаар тогтнолын өдрийн баярын арга хэмжээнд зориулсан хослолын бэлтгэл ажлын тухай байжээ.
Гэвч Зеленский наймдугаар сарын 15-нд энэ хувцас “Цагаан ордонд хийх дараагийн айлчлалд яг тохирно” гэж хэдийнэ шийдсэн байсан бөгөөд загвар зохион бүтээгч энэхүү хослолыг студи рүүгээ аваачиж, наймдугаар сарын 24-нд анх өмсгөхөөр тооцон нэмж янзалжээ. "Women’s Wear Daily" сэтгүүл “Бямба гарагт хуваарь өөрчлөгдсөн” гэж бичсэн байна.
Анисимов өөрөө уг хувцсыг “франц загварын цэргийн хэв маягтай, армийн брезентэн материалаар хийсэн албан ёсны жакет” хэмээн тодорхойлжээ. Тэрбээр хослолыг хар болон хөх өнгийн хоёр хувилбараар урласан байна. Загварыг энэ оны нэгдүгээр сард буюу Зеленский өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Цагаан ордонд айлчлах үеэр албаны хослол өмсөхөөс татгалзсаныг америк сэтгүүлч шүүмжилснээс өмнө хийгдсэн аж.
Анисимов "Зеленскийн имижийн өөрчлөлт тэр үйл явдалтай холбоогүй. Бид нэгдүгээр сард ажлаа эхэлсэн, харин Цагаан ордны шуугианы дараа Зеленский энэ санаанаасаа татгалзана гэж бодсон. Гэвч тэгсэнгүй, тэр үргэлжлүүлэх ёстой гэж шийдсэн. Тэр энэ тухай надад юу ч ярьдаггүй, бид ажлаа л үргэлжлүүлдэг. Гэхдээ нөхцөл байдлын талаар бид мэдэж байна” хэмээн сэтгүүлд ярьжээ.
Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
nZkkAbWB [80.64.19.180] 2025-08-24 04:39:50
555
nZkkAbWB [80.64.19.180] 2025-08-24 04:39:25
555
Зочин [80.64.19.180] 2025-08-24 03:57:56
Зочин [80.64.19.180] 2025-08-24 03:57:56
Зочин [80.64.19.180] 2025-08-24 03:57:56
Зочин [80.64.19.180] 2025-08-24 03:57:37
1
Зочин [80.64.19.180] 2025-08-24 03:57:37
1
Зочин [80.64.19.180] 2025-08-24 03:57:37
1
Зочин [80.64.19.180] 2025-08-24 03:57:37
1
nZkkAbWB [80.64.19.180] 2025-08-24 03:57:24
555
nZkkAbWB [80.64.19.180] 2025-08-24 03:56:00
555
nZkkAbWB [80.64.19.180] 2025-08-24 03:55:24
1
nZkkAbWB [80.64.19.180] 2025-08-24 03:55:24
1
nZkkAbWB [80.64.19.180] 2025-08-24 03:55:16
1
nZkkAbWB [80.64.19.180] 2025-08-24 03:55:16
1
nZkkAbWB [80.64.19.180] 2025-08-24 03:55:16
1
Зочин [80.64.19.180] 2025-08-24 03:55:08
Зочин [80.64.19.180] 2025-08-24 03:55:08
зочин [103.57.95.221] 2025-08-21 15:26:23
Оршуулгын хар хослол гоё зохиж дээ.
зочин [103.57.95.236] 2025-08-20 18:36:40
Украйнчуудыг бурхан ивээх болтугай.
Хөөрхийс. [66.181.160.18] 2025-08-20 09:34:26
Монголчууд хүүхдүүддээ Цагаан сар, Наадмаар л дээл оёж өгдөг шиг юм болждээ. Тэгээд шинэ хувцастай болсон хүүхэд ойр хавийн айл амьтнаар явж шинэ дээлээ чихэр, боов, төгрөгөөр мялаалгаад л. Энэ Зеленски хүү америкчуудаар тэгүүлэх гээд байгаа юм уу, хаашаа юмб? Өрөвдмөөр юм.
Кх! [66.181.160.18] 2025-08-20 09:54:52
Шинэ гонжиумыг нь тэгэхээр америк доллар, зэр зэвсэг, ерөөлийн амлалтаар мялааж өгөх үү?