Трамп: Дэлхий нийт дахин III дайн руу тэмүүлэхгүй

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Дэлхий дахин гуравдугаар дайны руу тэмүүлэхгүй" гэж мэдэгджээ. Тэрбээр энэ талаар Америкийн сэтгүүлч Марк Левинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд ТрампУкраины мөргөлдөөний талаар байр сууриа илэрхийлэхдээ "Өмнөх Ерөнхийлөгч Жо Байдены засаглалын үед нөхцөл байдал улам дордож байсан" хэмээн онцолжээ.

Трамп Америкийн сэтгүүлч Марк Левинд өгсөн ярилцлагадаа “Би гуравдугаар дайн дэгдэх нөхцөл бүрдэж байсан гэж бодож байна. Гэхдээ одоо тийм зүйл болохгүй. Энэ бол сайн мэдээ. Та бүхэн дахин энэ талаар санаа зовох шаардлагагүй” гэж хэлсэн байна.

Мөн тэрбээр “Цаашид зохицуулалтын үйл явц хэрхэн өрнөхийг харах л үлдлээ. Гэхдээ энэ бүх зүйл гуравдугаар дайны зүг чиглэж байсан. Энэ бол цэргийн мөргөлдөөний үүднээс авч үзвэл хамгийн аймшигтай зүйл. Бид Дэлхийн II дайнаас хойш ийм хэмжээний хохирол, тоо баримтыг хараагүй” хэмээн нэмж хэлжээ.

2025 оны наймдугаар сарын 15-нд Аляск мужийн Элмендорф-Ричардсон цэргийн баазад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Дональд Трамп нар уулзалт хийсэн. Уулзалт нийт гурван цаг орчим үргэлжилсэн бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн лимузинд ганцаарчилсан яриа өрнүүлж, улмаар “гурван талт” хэлбэрээр хоёр талын төлөөлөгчдийн хамт уулзалтаа үргэлжлүүлсэн байна.

Оросын талаас Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков болон Гадаад хэргийн сайд Сергей Лавров, харин Америкийн талаас Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стивен Уиткофф нар уулзалтад оролцжээ.

Хэлэлцээний дараа сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ Ерөнхийлөгч Путин, Украины зөрчлийг зохицуулах асуудал нь уг уулзалтын гол сэдэв болсныг онцолсон билээ.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Zochin [66.181.189.99] 2025-08-20 09:03:36

Ерөнхийлөгч асан гшш. Наад мэдээгээ өөрөө уншиж үздэг үү???


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.