Москва, Бээжин Монголын нутгаар дамжуулан "Сибирийн хүч-2" хоолой барих тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

"Газпром" компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллер Орос, Хятад хоёр улс “Сибирийн хүч-2” хийн хоолойн бүтээн байгуулалтын санамж бичигт гарын үсэг зурсан талаар мэдээллээ.
Тэрбээр “ОХУ, БНХАУ, Монгол Улсын удирдагчдын өнөөдөр хийсэн мэдэгдлийн үндсэн дээр ‘Сибирийн хүч-2’ хийн хоолой, мөн түүний үргэлжлэл болох, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжих ‘Союз Восток' нэртэй дамжуулах хоолой барих тухай санамж бичигт гарын үсэг зурлаа” хэмээн мэдэгдсэн байна.
“Газпром” болон Хятадын Үндэсний газрын тос, хийн корпораци (CNPC) “Сибирийн хүч” хийн хоолойгоор нийлүүлэх хийн хэмжээг жилд 38 тэрбум шоо метрээс 44 тэрбум шоо метр хүртэл нэмэгдүүлэхээр тохиролцжээ.
Мөн талууд Алс Дорнодын чиглэлээр нийлүүлэх хийн хэмжээний өсөлтийг 10 тэрбум шоо метрээс 12 тэрбум шоо метр хүртэл нэмэгдүүлэх тухай хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсан байна.
“Сибирийн хүч” нь ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн, нийтдээ ойролцоогоор 3000 км урттай магистрал хийн хоолой юм. Энэхүү хоолойгоор анхны байгалийн хий 2019 оны сүүлчээр Бүгд Найрамдах Саха (Якут) Улсын Чаяндын орд газраас нийлүүлэгдэж эхэлжээ.
Харин гурван жилийн дараа буюу 2022 онд Иркутскийн бүс нутгийн Ковыктагийн орд газраас албан ёсоор хий дамжуулж эхэлсэн байна.
Эх сурвалж: RIA NOVOSTI
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Ваш сайт в ТОП 10 [146.70.181.249] 2025-09-05 16:09:16
Мало заявок с сайта? Продвижение сайта с помощью накрутки ПФ. Рабочая схема!!! Напишите в ТГ и получите скрины успешных кейсов по сео-продвижению в ТОП с помощью накрутки ПФ https://t.me/top10_seo
Thank you so much for this newsletter Thank you so much for this newsletter 3429123 https://t.me a [138.219.122.74] 2025-09-03 23:28:42
Thank you so much for this newsletter Thank you so much for this newsletter 7033370 https://t.me appleipnoneipad !
Санамж бичиг шүү дээ [202.55.188.104] 2025-09-03 13:21:53
Санамж бичиг нь хурдан гэрээ болох болтугай
Асуултанд хариулаач. [66.181.160.3] 2025-09-03 11:19:29
Монголоор бол "Союз-Восток" гэдэг хоолой л явах юм биш үү? Энэ хоолойг ингэж тусдаа нэрлэх нь юутай холбоотой вэ? Орос 100 хувь түүнийг барих уу? Арай оросууд тэр хоолойн талыг нь барина, харин Дундговь, Дорноговиос урагшаа хятадууд барих юм биш биздээ?