Ерөнхий сайд Г.Занданшатар гурил үйлдвэрлэгчидтэй уулзлаа

Aдмин / Нүүр

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярын хамт Гурил үйлдвэрлэгчдийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гурил үйлдвэрлэгчид болон тариалангийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв.

Манай улсад 1400 гаруй тариаланч жил бүр тогтмол 390 мянган га талбайд тариалалт хийдэг бөгөөд дотоодын хүнсний улаанбуудайн хэрэгцээг хангахад жилдээ 320 мянган тонн улаанбуудай шаардлагатай байгааг салбарын төлөөлөл онцоллоо.

Монгол Улсын нийт гурилын дотоодын хэрэгцээ 240 мянган тонн бол үүний 45 хувийг нийслэл, 55 хувийн хэрэглээг орон нутгийн иргэд бүрдүүлдэг байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гурилын 30 орчим үйлдвэр нийтдээ 1 сая 50 мянган тонн улаанбуудай тээрэмдэх хүчин чадал суурилуулсан боловч “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль”-ийн хэрэгжилттэй холбоотойгоор Дархан гурил тэжээл ХХК, Эрдэнэт фүүдс ХХК, Өсөг гурил ХХК, Гацуурт ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоож, есөн үйлдвэр тогтвортой ажиллаж байгаа гэсэн юм.

Өмнөх жилүүдэд дотоодын гурилын үйлдвэрүүд хэрэглээний 99 хувийг хангаж байсан бол тус хуулийн хэрэгжилтээс шалтгаалан 2024 онд 68 хувь болж буурч, үлдсэн 32 хувийг импортын гурил эзэлжээ. Үүний улмаас 96.3 тэрбум төгрөгийн импортын улаанбуудайн гурил орж ирсэн бөгөөд дотоодын тариалалт 95.5 мянган га-гаар буурсан сөрөг үр дүн гарсан талаар тайлбарлав.


Сэтгэгдэл

Иргэн [66.181.187.121] 2025-09-04 14:56:32

Ямар ч ундэслэлгуй унэ нэмж байна улсаас хонгололт авч байж онгорсон оны буудайгаар гурил хийж байгаа штээ шуналын туламнууд Импортын гурилаа оруулж ирцгээ

иргэн [66.181.189.196] 2025-09-04 13:45:50

Үгсэн хуйвалдаж өөртөө үндэсний гэсэн халхавч цол гуншин өгч давуу байдал үүсгэн ард түмний халаасыг суйлагсад зүйрлэж хэлбэл луйварчид л гэсэн үг шүү дээ. Ялгаагүй жил болгон орсоос дутагдсан үр тариагаа буудай буюу түүхий эдээр нь хямдаар авсан хэр нь тээрэмдэж зарахдаа тэнгэрт тулсан үнээр ард олонд ямар ч сонголтгүйгээр өндөр үнээр тулгадаг энэ ариун явдал мөн үү. Та нарт хэдэн төгрөг олж л байвал ичих булчирхай байхгүй цайчихсан .....


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.