Сүүлийн 100 жил дэх барууныхан ба Орос орон

Сүүлийн 100 жил дэх хамгийн олон дайн Барууныхны ойр хооронд, мөн Барууныхан ба Оросын хооронд болжээ.
Барууныхан гэх нэрэнд эхэндээ Европын олон орон шууд, харин АНУ нууцаар холбогддог. АНУ-ын Ази дахь вассалиуд ч мөн энэ нэрэнд одоо хамаарагдах болов. Дээр нь нэмэгдээд Австрали ч бас оролцдог. Энэ түрэмгий, том хүчийг АНУ-ын төр засаг далдуур удирдаж, англо-саксынхан гэх хүч нууцаар өдөөж, түлхэж иржээ.
Европын зарим орны бурангуй, болчимгүй төөрөлдсөн удирдлага тэдний гар хөл болж Орос оронлуу олон удаа довтолж байв. Крымийн дайн, Напалеоны дайн, дэлхийн дайн, Интервенци, дэлхийн II дайн, Украин (Нато)-Оросын дайн томдоо орох ба цаана нь олон багавтархан дайн бас буй, зөвхөн сүүлийн 100 жил гэхэд л!
Барууныхан бараг л бүгдээрээ колончлолоор том эзэнт гүрэн болцгоож, баяжсан бөгөөд колончлол нурахлаар тэд одоо хуучин үеэ хомхойрон мөрөөссөн түрэмгий ааш авиртангууд болж хувирсан гэхээр улстөрчидтэй. Оросын өргөн уудам газар нутаг, их баялаг, олон жижиг үндэстнүүд тэдэнд том бялуу болж харагддаг.
Өмнөх олон дайнаас үлдсэн хонзогнол ч тухай бүрдээ л бас том том нэрмээс болдог. Чухам иймийн учир Барууныхан ба Оросын хоорондох дайн объектив болон субъектив олон шалтгаантай. Дараах 100 жилдээ ч давтан, ужигран гарах гарах магадлал тун өндөр.
Дэлхийн II дайны дараахан АНУ цөмийн зэвсэгтэй болсноо ашиглан Оросыг дарамтлах, бүр довтолж эзлэх, СССР-ийг задалж хувааж авах, эрхшээх нууц төлөвлөгөөг ч боловсруулж байсан нь үнэн юм. Барууны олон орон армигүй шахам болж хоцорсон, АНУ тэр үед зөөврийн том дайн хийчих бэлтгэлгүй байсны улмаас л тэд Оросод довтлоогүй. Төдхөн Орос цөмийн зэвсэгтэй болсноор Барууныхан мөнхүү санаархлаа орхижээ.
Тэр цагаас өнөөг хүртэл цөмийн зэвсэг л том дайныг хазаарлаж байв. Гэвч барууны хомхойрогчид цөмийн дайны аюулыг ч тоох, тооцохоо больтлоо шуналаар өвчлсөн бололтой. Ямар ч болов тактикийн цөмийн зэвсэг хэрэглэх нь тэдний хувьд айх аюул биш болчихжээ! Цөмийн дайны аюул хүртэл хуучирч, зэвэрч тоогдохоо больдог юм байна...
Европ, Азид цөмийн зэвсэг хэрэглэсэн том дайн дэгдэх нь АНУ-д ч мөн тоох, тооцох аюул биш болжээ.
Дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд оршин буй нь тэдний хайхрамжгүй, тоомжиргүй байдлын шалтгаан юм. Гэхдээ Ази болон Европоос АНУ-ын аль ч хотод цөмийн зэвсгийн цохилт өгөх боломжтой болчихсон шүү дээ! Том дайн өдөөгчдийн цаад, далд эздийг хэн ч зүгээр орхихгүй байх...
Олон том дайн өдөөж, олон хүний амь хөнөөсөн, олон дайнд ялагдаж хонзон өвөртөлсөн Герман, Японы дайнчдын гарт цөмийн зэвсэг өгч болохгүй. Өнгөрсөн 100 жилд энэ хоёр орны өдөөсөн дайнд алагдсан, шархадсан, хэлмэгдсэн хүний тоо бараг л адилхан байгаа болов уу. Энэ учрыг ч бас бодолцох ёстой. Зүүн өмнөд Азид Японы дайнчид мөн ч олон хүн хөнөөсөн дөө...
Жирийн иргэдийг цэрэгт татаж алалцуулаад өөрсдөө аюулд өртөлгүй үлддэг элит давхрааныхан, гүний төр засгийн субъектуудад цөмийн дайн одоо тийм боломж олгохгүйг ч хатуу ойлгуулмаар байна.
Цөмийн дайнаас хүн төрөлхтөн бүх нийтээрээ, жинхнээсээ айж, болгоомжилж, дайныг хазаарлан барих цөмийн зэвсгийн үүрэг, нөлөөг аль болохоор л өсгөж байх ёстой.
Англо-саксынхны “жижгэрсний” өс хонзон, АНУ-ын жанжлал нуран унасны өш хонзон, фашистууд болон нацистуудын дайнд ялагдсаны өш хонзон, Японы милитаристуудын эх газрыг эзэгнэх шуналын дахин сэргэлтийн аюул мэтээс хүн төрөлхтөн XXI зуунд ч ер салахгүй нь бололтой.
Тэд өнийн хүслээ, бурангуй санаархлаа цөмийн зэвсэг хэрэглэн гүйцэлдүүлэх гэж оролдох магадлал нэн өндөр болсоор байна. Өнөөдөр гэхэд л хүн төрөлхтөн дэлхийн III дайны аюулын босгон дээр зогсож байна шүү дээ. АНУ-ын цэргийн баазууд Орос ба Хятадыг бүсэлчихээд байгаа билээ...
Барууныхны цэрэг-зэвсгийн хүч 50 гаруй улс орны хэмжээнд зангидагдаад Украины нацистуудыг бүх талаар дэмжин Оросын эсрэг байлдуулсаар байна. Аль ч бүс нутаг дахь дайн, мөргөлдөөний галд тос нэмж, хуучин зэвсгээ борлуулж, зэвсэглэлээ ахин дахин шинэчилж, туршиж, өөрийгөө хүчирхэгжүүлж бусдыг сульдаах, стратегийн цохилт өгөх, жанжлалаа хамгаалан авч үлдэхийн төлөө АНУ хор, хорлолоо “Ардчилал” баг, өмсгөлтэйгээр 4 зүг, 8 зовхист цацсаар, тараасаар байна.
Хүн ам нь хамгийн их нягт суурьшсан Европын орнуудад тактикийн цөмийн зэвсгийн хөнөөл онц хүндээр тусах нь тодорхой. Нэгэнт л цөмийн зэьсэг хэрэглээд эхэлбэл улайрч улангассан хүчнүүд дорхноо л лавлуулаад стратегийн цөмийн зэвсэг хэрэглэх нь ч ойлгомжтой. Энэ бол хүн төрөлхтний хувьд том сүйрэл, мөхөл юм.
Орос руу чиглэсэн барууныхны шунал, түрэмгийлэлд цэг тавих арга хэрэгсэл, хүчийг хүн төрөлхтөн, дэлхий нийт, НҮБ олж чадахгүй гэж үү?
Томорч хүчирхэг болмогцоо л бусдыгаа дарамтлах, мөлжих, эрхшээлдээ бүрэн оруулах гэдэг эртнээс улбаатай энэ өвчнийг хүн төрөлхтөн хэзээ ихээр жигших, бүрмөсөн устгах байна аа?
Хүн ам нь өсөж тэрбум давсан, хүч чадал нь нэмэгдэж ижилгүй шахам өндөрт гарсан, хоёулаа л цөмийн зэвсэгтэй Хятад, Энэтхэг хоёр бусад улс оронтой эрх тэгш, найрсгаар харилцаж байхад 340 гаруйхан сая хүн амтай АНУ бид жанжлах эрхтэй гээд цээжээ дэлдээд байгаагийн учир, үндэс юунд байна вэ? Энэ арай нийгэмд бүхэлд нь тусдаг мэдрэлийн өвчин биш байгаа? Яг л мансуурах дон адил өвчин байж ч болох шүү.
Индианчуудыг түрэмгийлэн эзэлж колончлоод, негрүүдийг боолчилж баяжаад, Австралийн уугуул иргэдийг устгаж нутгийг нь эзлээд, Африкийг хувааж колончлоод, Азийн олон орныг колончилж мөлжөөд Барууныхан гэгдэх олигархиуд бүлэг, давхраагаараа эдүгээ аугаа ихийн солиоролд автаж өвчилсөн байж ч болох юм...
ОХУ-д 100 хол гаруй угсаатан эв найртайгаар аж төрж буйн жишгээр дэлхийн 200 гаруй улс орон энх тайвнаар зэрэгцэн оршиж бас болноо доо? Хүмүүс бид энх тайвнаар зэрэгцэн аж төрөх, амьдрах төрөлх эрхтэй, журамт үүрэгтэй шүү дээ! Энэ эрх, энэ үүрэг хүн нэг бүрийн хувьд төрөлх, заяагдмал, бас хүмүүнлэг ёсны хууль билээ. Харин аливаа жанжлал, ноёрхол, дарангуйлал, мөлжлөг бол үүсмэл, олдмол зүйл, нийгэм дэх сөрөг үзэгдэл, хэмжээ ба нөлөөлөл нь хэтрэх аваас устгагдсаар ч ирсэн, үгүйсгэгдсээр ч байдаг бурангуй үзэгдэл мөн болно.
Судлаач, профессор Д.ЧУЛУУНЖАВ
Сэтгэгдэл
зочин [66.181.184.35] 2025-09-08 14:33:56
Энэ юу вэ? Захиалгат төлбөртэй мэдээ юу?
Зочин [122.201.19.4] 2025-09-08 16:37:18
ганц шил архины төлбөрт бичлэг
Orosuud Mongolod troll bag ajilluulahaa hezee bolih bol [103.212.162.121] 2025-09-08 13:36:06
Erguu Orosuud hudal ugiig 1000 davtval unen gej itgedeg gedeg ulamjlalt PR aa odoo hurtel hiij baina daa
Наадахаа германуудад л хэл. [66.181.160.104] 2025-09-08 14:30:52
Наад үгийг чинь Гитлерын Германы Үзэл суртлын сайд Геббельс хэлж улс төрийн үг хэллэгт оруулсан. Иймд чи санаагаа Германы канцлер Мерц болон Улаанбаатар дахь Германы Элчингийнхэнд хэл, санатал нь сануул. Оросуудад бол ямарч хамаагүй үг ш дээ.
Зочин [202.55.188.87] 2025-09-08 13:19:46
Сүүлийн зуу гаруй жилд дэлхийд онц хөнөөлтэй улс бол зөвхөн Орос,Оросын коммунист диктатур байсан. Оросыг жижигрүүлж байж дэлхийд шинж дэг журам тогтоно.
Зочин [122.201.19.4] 2025-09-08 16:37:49
орос бол энэ дэлхийн хорт хавдар мөн Огтолж хаяхаас нааш сайнаа үзэхгүй ээ энэ дэлхий
Элэг хөшлөө [66.181.161.30] 2025-09-07 17:19:22
Зочин [192.82.65.242] 2025-09-07 15:16:48
Орос улс асар уудам нутагтай, газар тариалан ихтэй, шинжлэх ухаан хөгжсөн, зэвсэгтэй, дэлхийн I, II дайнд ялсан. Ер нь их зөв үзэл санаатай улс. Дажгүй ээ.
Зочин [66.181.160.57] 2025-09-11 15:44:06
Орос бол америк , хөгшин европын эсрэг зогсохоо хэзээч нуудаггүй. Оросыг оролдсон улс гүрэн монголоос бусад нь сүйрч ялагдаж л дуусдаг. Оросыг монголчууд бүтээж өгсөн гэдгийг ухаантай орос бүхэн хэлж чаддаггүй ч ухаарч хүндэтгэлээ ил гаргахаас ичиж л байдаг шигээ.
Л.Цэнгэл. [203.91.115.54] 2025-09-09 06:57:01
Орос улс миний Монголын Ардчилсан Их Монголын газар нутаг. Буриад Монголын ард түмэн Оросын ард түмнийг эгнээндээ нэгтгэж байгаа.. Оросын ард түмэн Украины ард түмэн хоорондоо муудалцаагүй байхад 2022оны 2-р сарын 24ний 4цаг 50минутанд Орос улс Украины газар нутаг руу анхны пуужингийн дайралтаа хийсэн нь зөвхөн ардчилсан үзэлтэй Украины удирдагч Зeлeнскийг хөнөөх гэсэн арван оролдлогын нэг байсан. Хэрвээ Украины удирдагч Зeлeнский эх орноосоо зугтсан бол миний Монголын ардчилал ноцтой аюулд орох байсан. Монголчууд бид хүн төрөлхтний өндөр өвөг Бурхан багш Холбоо өвөг Ecүс (Ecүсийн ачаар АНУ《Библи 》тэй болсон Хулан өвөг их эзэн богд Чингис хаан Элeн өвөг Eншөөбү овогт Их Гүрү Бямбын Ринчен нарын ухаанаар Монгол улсыг дөрвөн жил удирдсан Ардчилсан Нам угшилтай МоАХ ны дарга Ардчилсан Намын epөнхийлөгч дэлхийн шилдэг УИХ ын гишүүн Х.Баттулга нь орчлон ертөнцөд амар амгалан тогтоож тууштай эргэлт буцалтгүй 《АРДЧИЛСАН ИХ МОНГОЛ УЛС 》ыг манлайлан удирдаж байгаа болохоор Украиныг дэмжиж ялалтанд хүргэсэн. Харин Монголчууд бидний эртний дайсан Хятад гаралтай Япончуудаас эргэн төлөгдөхгүй зээл нэртэй их хэмжээний хээл хахууль авсан У.Хүрэлсүх үхэх ялтай. Дэлхийн хоёрдугаар дайнд Оросууд ялаагүй Оросууд Сибирийн ойдоо хөлдөж үхэх гэж байхад нь миний Монголын Ардчилсан Их Монголын ард түмэн үстэй дээл эсгий гутал үнэгэн малгайгаар халамжилж ялалтанд хүргэсэн ба миний аав 《Бид Ялав 》медальтай цэргээс халагдаж ирснээрээ дэлхийн хоёрдугаар дайны ялалт Монголчууд бидний 《ЯЛАЛТ 》байсан. АНУ ын японы газар нутагт цөмийн бөмбөг хаясан шиг Оросын (их Монголын газар нутагт )нутагт цөмийн бөмбөг хаялгүй шууд хурцхан хутгаар хоолоо ч хийж чадахгүй морьгүй сэлэмгүй байж бусдын гараар дэлхийг сөнөөхийг санаархаж байгаа зөнөг В.Путинг эцсийн замд нь үдэхийг миний үзэсгэлэнт Дэлхийн бүх хүн төрөлхтөн минь хилэгнэн шаардаж байна уу?
Хашаанд түгжигдсэн эмээ шиг. [66.181.160.104] 2025-09-08 11:48:19
Харин тийм ээ. Орос бол сүүлийн үеийн өгөгдөхүүнээр Дэлхийн 4 дэх эдийн засаг болсон. Үүнийг бодооч. Манай 1 дэх хүн Хүрэлсүх Хятадад очиж Оростой гэрээ хэлцэл байгууллаа. 2 дахь хүн Занданшатар Оросын Владивостокт очиж Путинтэй уулзаж хамтран ажиллахаа баталлаа. 3 дахь хүн болох Амарбаясгалан Казахстанд очиж баахан зүйл тохирлоо, цаана нь мөн л Орос байгаа. Монгол бол энэ орчноос хааш нь ч зайлах аргагүй газар зүй, улс төр, эдийн засагтэй улс ш дээ.
Зочинд [202.126.88.93] 2025-09-06 22:22:46
Ийм юм бичихдээ ичдэггүй л юм бөйх даа. Энэнийхээ төлөө хэдэн цөлхөөв авмар болдог юм бол доо, чааваас.
Зочин [122.201.19.4] 2025-09-08 16:38:11
ганц шил самгон
Зочин [103.212.162.15] 2025-09-06 17:05:57
Чи больж үз, Оросын бууны нохой юу
Эх оронч монгол [202.21.107.21] 2025-09-06 14:04:35
Орос ба баруун падлий ч байхгүй!!! Харин орос ба Монгол ямар байх вэ гэдэг дээр манайхан маш анхаарах ёстой. Түүхийг харах юм бол орос хүчирхэгжих тутам Монгол сулран доройтдог. Орос сул байвал Монгол хүчирхэг байдаг байгаоын тийм нэг хууль байдгийг бүгд хатуу санах ёстой. Иймээс орос мөхвөл Монгол дахин хүчирхэгжих болно. Орос манай хаяанд нүүж ирснээс хойш хужаатай нийлэн манайхыг урж тасчсан хар түүхийг хэзээ ч мартаж болохгүй. Орос бол ШАР ХУЖАА юм шүү.
Болгоомжтой юм дугарч байх хэрэгтэй. [66.181.160.104] 2025-09-08 11:35:23
Сонголт олон биш ш дээ. Монголчууд солиороод байвал Монгол эсхүл Хар толгойтой хужаад эзлэгднэ, эсхүл Шар толгойтой хужаад эзлэгднэ. Иймд элдвээр солирохоо боль. Болгоомжтой бай.
Монгол Улсын иргэн [122.201.31.58] 2025-09-07 21:37:34
Яг үнэн. Орос, хятад хоёр нийлж, монголын эрх ашгийг өчүүхэн ч өршөалгүйгээр хохироож байсан. Харин монголчууд орос, хятад хоёрыг нэгдмэл, хүчирхэг улс болгох эх үндэс, суурийг тавьж өгсөн. Сибирийн хүч нэртэй хийн хоолойг эх нутгаараа тавиулна гээд МАН .гарууд хөөрцөглөөд л байна. Цаад нармйн учрыг сайтар тунгааж, олон нийтээрээ хэлэлцэж байж шийдэх асуудал шүү. Орос, хятад хоёр манийг яаж ч мурьж магадгүй. Хожим харамсах зүйл хийхгүй байх хэрэгтэй шүү, монголчууд аа.
Зочин [103.212.118.71] 2025-09-07 12:06:46
Тун үнэн юм бичиж
Зочин [66.181.178.199] 2025-09-07 03:07:22
Oros sularwal Mongoliig hujaa amarhan zalgih blguidee
зочин [202.21.120.62] 2025-09-06 13:08:24
Манай улсад бусдыг дуурайх дуртай юмны учрыг ойлгодоггүй хорлон сүйтгэх сэтэхүйтэй паразитууд маягийн эрлийз хурлийзууд байх юм.Хар санаа бие отно гэдэг болно доо.
зочин [202.21.120.62] 2025-09-06 13:03:16
Яг үнэнийг зөв тодорхойлсон байна.Хүн төрлөхтөн ганцхан дэлхийтэй шүү дээ.
Оролцогч [66.181.190.201] 2025-09-06 12:45:35
Ер бол бол аль алинд нь эзлэн түрэмгийлэх бодлого бий орос бол эргэн тойрноо мэрж бдг хархнууд одоо ч олон үндэстэн ястннудыг хүний олноор дээрэлхэж хавчин гадуурхаж бдг орон хөгжил цэцэглэлт бхгүй хүн алах хэлмэгдүүлэх маш олон бузар үйлдэлтэй вампирууд хүн төрлөхтөн энэ муу ёрын улсаас салах хэрэгтэй
OTGOOO [66.181.161.64] 2025-09-06 10:12:14
SAIN. BANA. UU DELHKII. ERTUNCT. AMAR. TAIBAN. BAIHK. BOLTUGAI. DAIN. DAJINGUI. BAIGAASAI... MANAI. ULS. CUMIIN. ZEBSEGGUI. ENHK. TAIBANCH. ULS. SHUU.. DAIN. DUUSAASAI.,..
Дайн хэнд хэрэгтэй юм бэ? Чамд уу? Надад уу? [66.181.180.67] 2025-09-06 10:24:12
Харин тиймээ. 21-р зууны хүний нүдээр хархад Зеленский ба Баруун Европын чиг хандлага шаал хоцрогдсон, ирээдүйгүй юм. Хил хязгаараа цаг үедээ нийцүүлэн зохицуулаад хүн амаа АМЬД авч үлдээх үү, эсхүл хуучин хэвээр байлгахын төлөө БҮГД АЛУУЛАХ уу? 21-р зуунд үүнийг уян хатан шийдэх ёстой. Маркс, Ленин нар “ирээдүйд хүн төрөлхтөн дайн дажингүй амьдарна” гээд л зөгнөөд байсан. Үүнийг хэлсэн юм биш үү? Үүнээс гадна “Мультикультурализм” гэж сонссон уу?
Иргэн [103.212.163.234] 2025-09-05 22:34:49
Маш зөв тодорхойлжээ . Юу болж өнгөрсөн , одоо юу болж байгаа , ирээдүйд юу болох тухай ойлгож ухаарах толгойгүй хариулж байсан малнаасаа дор сэтгэж боддогууд хэл амаа билүүдэхдээ үнэн гаргууд юмаа хаха . Урд хойд хоёр хөршөө хүндэлж ойлгохгүй байгаа энэ тэнэгүүд хөдөө нутагтаа очоод дээшээ тэнгэр хараад амаа ангайгаад хэзээ хоол бууж ирэх бол гээд хэвтэж бай
Зочин [202.126.90.132] 2025-09-05 14:17:23
Иим л маанаг усан тэнэг доовтор порцессоруудтай улсдаа Шаал согтуу энийгээ сараачсандаа зайлуул зөнөг коммунист
Зочин [66.181.191.207] 2025-09-05 11:50:19
Юу бичээд байгаа тэнэг вэ . Оросууд ч гэсэн ойрын бүх жижиг улсуудаа залгисан мангас биз дээ . Манай урианхайн хязгаар , Байгаль нуур орчмын Түшээт ханы нутагыг эзлэн түрэмгийлсэн . Түрэмгийлэгчид.
Иргэн [124.158.107.8] 2025-09-08 09:14:41
Түүхийн нугачаа, тухайн үеийн зайлшгүй нөхцөл шалтгааны улмаас өөрсдөө сайн дураар тэр мангасын чинь хамгаалалд орж байсан жижиг улсуудыг залгиулсан гэж үздэг "Үгээгүй мулгуу" юм аа. Унш, судал, саймрх эргэцүүл...
Украйны мэдээг л хараач. Тийм болохыг хүсээд байна уу? [66.181.180.67] 2025-09-06 10:06:04
Украйнууд хүнээ цэрэгт татаж байгааг хар л даа. Гудамжинд авлаад, зодож нүдээд, газарт унагаагаад, чирээд, машинд чихэж аваад армид аваачиж байна. Эхнэрүүд нь орилолдоод, чирч байгаа хүмүүстэй нь зодолдоод л. Монгол ч гэсэн тийм байхыг үгүйсгэхгүй.
Чи тэгээд үүнийг гардан засах уу??? [66.181.180.67] 2025-09-06 09:58:58
Тэгээд тэр хэдхэн квадрат километрын төлөө хэн өөрийнхөө хүүхдийг явуулж байлдуулж, үхүүлж, гашуудаж суух юмб? Чи юу? Хэдэн жил байлдах юмб? Чиний нас үүнд хүрэх үү? Улсад чинь тийм хөрөнгө мөнгө, хүний ба цэргийн нөөц байна уу? 50 сая хүн амтай Украйн цаана чинь дампуурч байна.
М [66.181.176.203] 2025-09-05 22:23:13
Тэнэг гахай
Монгол л амар тайван байгаасай. [66.181.160.59] 2025-09-05 11:18:33
ЗХУ, ОХУ нь Монолын хойно 100 гаруй жил бүрэн бүтнээрээ, халдашгүй байж байгаа нь Монгол нь 100 гаруй жил дайнгүй, тайван орчинд байхын баталгаа юм. Иймд Орос хүчтэй, тайван байгаасай, Хятад, Америкийг тэнцвэржүүлж, Япон, Солонгосүүдыг давруулахгүй байгаасай гэдгийг хүсье. Тэгвэл Монгол нь дараагийн 100 жилийг тайван өнгөрөөнө.
Зочин [59.153.115.62] 2025-09-06 08:43:58
Ойлгомжтой бичжээ.
Зочин [103.212.163.234] 2025-09-05 22:36:33
Маш зөв .
Зочин [150.228.177.221] 2025-09-05 09:13:52
Сайн бичжээ!
Зочин [202.126.90.132] 2025-09-05 14:21:30
Чам шиг таохигүй мулгууд зориулсан орос бичвэр бн