Хоёр аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ

Сүхбаатар, Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраасан болохыг ОБЕГ-аас мэдээллээ.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд өчигдөр буюу есдүгээр сарын 11-нд хээрийн гал түймэр гарсан байна. Түймрийг өнөөдрийн /2025.09.12/ 07:10 цагт унтраажээ.
Мөн Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн гал түймрийг өнөөдөр /2025.09.12/ 06:20 цагт бүрэн унтраасан болохыг ОБЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл