Н.Ууганхүү: "Ногоон хаш чулууны сугалаа” нэрээр иргэдийг залилж байна

Aдмин / Хууль

Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахлах дэслэгч Н.Ууганхүү сүүлийн үед иргэдийн өртөж байгаа цахим залилангийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Сүүлийн үед цахим орчинд “Ногоон хаш чулууны сугалаа” гэх нэртэй лайв бичлэг идэвхтэй тархаж байна. Тус бичлэгийг судлаад үзэхэд, бичлэгт 5-10 ширхэг чулуун дээр хүмүүс бооцоо тавин оролцдог юм байна. Дараа нь лайв хийж буй иргэн чулуунуудыг зүсэх бөгөөд 1-2 ширхэг чулуу нь ногоороход “Жинхэнэ хаш чулуу таарлаа, та 40–100 сая хүртэлх мөнгөн дүн хожлоо гэнэ. Тухайлбал, арван хүн оролцож нийт 400 сая төгрөгийн “хонжвор” гарлаа гэхэд хүн бүрд 40 сая төгрөг хуваарилсан мэтээр тайлбарладаг. Дараагаар сугалаанд оролцсон хүмүүс рүү хувь чатаар холбогдон "Та 40 сая төгрөг хожлоо. Иймд шимтгэлийн арван хувийг бидэнд төлснөөр хонжвороо бүтнээр нь авах боломжтой гэж хэлнэ. Ийм аргаар иргэдийг залилж байгаа бичлэг түгээмэл байна. Иймд иргэд та бүхэн “Ногоон хаш чулууны сугалаа” нэртэй бичлэг тааралдвал оролцохгүй байхыг зөвлөж байна" гэв.


Сэтгэгдэл

Зочин [202.179.27.215] 2025-09-15 14:32:39

Энэ цагдаа тагнуулын байгууллага Улсын Их дэлгүүрийн зарим лангуунаас эхлээд худалдааны төвүүдэд үнэт чулуун гоёл чимэглэл /шүр сувд хув, бусад эрдэнийн чулуу нэрээр хуурамч материалаар хийсэн гоёл чимэглэлийн зүйлд хил гаалийн бичиг, сорьцын хяналт зэргийг сайтар хийж гэрчилгээ олгож худалдаалж байхыг хатуу анхааралдаа аваач ээ. Тайвань, Хятад, Японд шүр сувд гэдэг чинь маш үнэтэйгээс гадна сетипекаттай Нөгөө талаар үнэхээр шүүр сувд, үнэт чулуу л юм бол хил гаалиар яаж оруулж ирдэг болж байна аа. Энэ талаар ард түмэнд нэгдсэн ойлголт өгөхгүй бол худалч- хулгайчдад луйвардуулаад дуусах нь ээ..

Зочин [66.181.183.220] 2025-09-15 11:57:20

залилуулж, луйвардуулж, хулхидуулж ... тун ч хаширахгүй хүмүүс юм дөө, манайхан өөрсдөө ... 1990 оноос хойш тоо тоймшгүй олон луйвар гарлаа, ер хаширахгүй юм :(

Зочин [66.181.177.43] 2025-09-14 06:23:24

Ямар ард түмэн байна, тийм эрх баригчид байдаг гэж үнэн юм


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.