Нийслэлийн прокурорын газраас мэдэгдэл гаргажээ

Нийслэлийн прокурорын газраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд "Прокурорын байгууллага, прокурорын мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд тус байгууллагын ажил хэргийн нэр хүнд, тодорхой прокурорын нэр төрд халдах, аюулгүй байдалд заналхийлэх, шийдвэр гаргуулахаар дарамт үзүүлэх, хөндлөнгөөс нөлөөлөх, олон нийтийг зориудаар төөрөгдүүлэх, нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх зорилготой хууль бус дуу дүрсний бичлэг хийх, худал мэдээ, мэдээлэл тараах зэрэг үйл ажиллагаа хийгдэж байгаа тул энэхүү мэдэгдлийг гаргаж байна" гэжээ.
Сэтгэгдэл
Ойлгомжгүй, дутуу мэдэгдэ болжээ. [66.181.160.51] 2025-09-17 09:50:36
Мэдэгдлийг "ийм байна, тийм байна" гэж гаргадаг юм уу? "Хийгдэж байгаа тул" гээд л болоо юу? Юү хүсээд байгаагаа, хүссэн зүйлийг нь зөрчвөл ингэнэ, тэгэнэ гэж юм заадаггүй юм уу?
Өмгөөлөгч [202.126.89.32] 2025-09-16 17:01:00
Шударга прокурор бгаа шүү дээ
Zochin [202.55.188.86] 2025-09-16 16:14:07
Зөв шд, хэн нэгний явуулгаар шүүгч прокурор өмгөөлөгч нар руу дайрч байгаа, ямар нэгэн юмыг дарах л зорилготой.
Зочин [103.57.95.105] 2025-09-16 15:08:29
Яаж ажилдгийг нь хараад, хэлмэгдсэн хүн нь байна. 2012 онд хэлмэгдэж хүн алсан гэж гүтгэгдэхийг харсан. Тэр үед цааз байсан бол цаазлуулчихсан, үхсэн хүн үг дугардаггүй гээч нь болох байсан