Зеленский Трампыг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлэхэд бэлэн гэжээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский есдүгээр сарын 23-нд Нью-Йоркт болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80-р хуралдааны үеэр DW-гийн асуултад хариулахдаа "Хэрвээ ОХУ-ын дайныг дуусгаж чадвал АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлэхэд Украин бэлэн байна" гэж мэдэгдсэн байна.
Зеленский Трамптай хийсэн уулзалтынхаа дараа "Трампад энэ дайныг дуусгах боломж байна, хэрвээ тэр үүнийг дуусгавал бүх украинчууд үүнийг баяртайгаар хийнэ гэдэгт би бүрэн итгэлтэй байна" гэж хэлжээ.
Трамп DW-гийн "Киев түүнийг нэр дэвшүүлэх боломжтой юу" гэсэн асуултад "Яагаад болохгүй гэж?" (Why not) гэж хариулсан байна. Зеленский болон Трампын нарын уулзалт Нью-Йоркт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80-р хуралдааны үеэр болж, ойролцоогоор нэг цаг орчим үргэлжилжээ.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Чочин [62.167.164.213] 2025-09-24 17:08:39
Яаасан хуцдаг хоёр шаар вэ нэг нь ялаад л нобелийн шагнал авхийн гэнээ ёстой хуцан шдэ Орос укрианийг дуусган дөө
Хүрэл [202.55.188.46] 2025-09-24 12:19:44
Дайныг дуусгаж чадвал . . . сайн. Дуусгаж чадахгүй бол нөү хаха