Зеленский: ОХУ Европын Холбооны агаарын орон зайд дронууд хөөргөж байж болзошгүй

Aдмин / Гадаад мэдээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "ОХУ танкерууд (шатахуун тээвэрлэгчид) ашиглан, Европын орнуудын агаарын орон зайд дрон хөөргөж байна" хэмээн үзэж байгаа аж.

Тэрбээр есдүгээр сарын 28-ны ням гаргийн орой хийсэн видео мэдэгдэлдээ “Одоогийн байдлаар тагнуулын байгууллагаас авсан мэдээллээр, оросууд танкер ашиглан дрон хөөргөж, удирдаж байгаа бөгөөд эдгээрийг Европын орнуудын эсрэг ашиглаж байна” гэж онцолжээ.

Мөн Зеленский "Киев Европын 19 дэх хоригийн багц ойрын өдрүүдэд батлагдана хэмээн найдаж байна" гэж дурдсан байна. Тэрбээр “Ялангуяа энэ хориг нь ОХУ-ын эрчим хүчний нөөцийн худалдаанд, мөн тэдний танкерийн флотын бүх дэд бүтцэд хүчтэй цохилт өгөх нь туйлын чухал" гэж мэдэгджээ.

Зеленский: ОХУ энхийн бүх саналыг няцаасан

Зеленский "НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы “өндөр түвшний долоо хоног”-ийн үеэр ОХУ бараг цаг тутамд Украинд цохилт өгч байсан" гэж хэлжээ. Тэр "ОХУ-ын тал энхийн бүх бодит саналыг бүрэн няцаасан. Тиймээс тэдэнд үнэхээр хатуу дарамт хэрэгтэй" гэж мэдэгдсэн байна.

Зеленский мөн есдүгээр сарын 28-ны өдөр ОХУ-ын олон тооны пуужингийн дайралтын дараах гамшгийн үр дагаврыг арилгах ажил Запорожье, Киев, Киев муж болон бусад бүс нутагт үргэлжилсээр байгааг тэмдэглэжээ.

Тэр “Ихэнхдээ энгийн орон сууц, иргэний барилга байгууламжууд цохилтод өртсөн, 80 гаруй хүн гэмтэж бэртсэн. Харамсалтай нь, 4 хүн амь үрэгдсэн бөгөөд тэдний нэг нь хүүхэд байсан” гэж хэлжээ.

ОХУ-ын дронууд Европын агаарын орон зайг зөрчиж байна

Сүүлийн хэдэн долоо хоногт ОХУ-ын дронууд Европын орнуудын агаарын орон зайг зөрчсөн хэд хэдэн тохиолдол гарчээ. Хамгийн их анхаарал татсан нь, есдүгээр сарын 10-ны шөнө Польшийн тэнгэрт Оросын дронууд илэрсэн явдал аж. Ойролцоогоор 19 дрон бүртгэгдсэн ба заримыг нь буудаж унагажээ.

Түүнээс хэд хоногийн дараа Оросын дронууд НАТО-ийн гишүүн Румыны хил хязгаарыг давсан аж. Польшийн эрх баригчид хожим нь F-16 сөнөөгч онгоцноос харвасан пуужин нь дроны довтолгооны үеэр Вырыки-Воля тосгоны орон сууцанд туссаныг баталжээ.

Есдүгээр сарын 19-ний өглөө, Оросын МиГ-31 гурван сөнөөгч онгоц зөвшөөрөлгүйгээр Эстонийн агаарын орон зайд 12 минут орчим байж. Эдгээр онгоцны транспондерууд (байрлал дамжуулагч төхөөрөмж) унтраалттай байсан аж.

Удалгүй Дани болон Германы Шлезвиг-Гольштейн мужийн тэнгэрт ч дронууд бүртгэгдсэн байна.

Европын холбоог тагнаж буй үл мэдэгдэх дронуудын асуудал

Европын Холбооны орнуудад цэргийн болон дэд бүтцийн байгууламжуудыг тагнаж буй үл мэдэгдэх дронуудын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа нь шинэ зүйл биш аж. Жишээлбэл,

Зөвхөн 2025 оны нэгдүгээр улиралд Германд 536 дроны нислэг, 270 холбогдох зөрчил бүртгэгдсэн бөгөөд эдгээр нь цэргийн болон стратегийн чухал байгууламжуудын дээгүүр ниссэн гэж "Der Spiegel" сэтгүүл мэдээлжээ. Энэ нь зөвхөн ил болсон, хуулийн байгууллагууд мэдэж байгаа тохиолдлууд юм байна.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Үхлийн бооцоо [66.181.181.16] 2025-09-29 21:22:13

Орос үхэхдээ ядаж нэг цөм тавих байлгүй

Зочин [66.181.187.64] 2025-09-29 14:33:12

Тэнэг еврей үхэж далд ор!

Зочин [103.57.94.251] 2025-09-29 11:06:48

Энэ сда фон багаяатайгаа нэг нисээд шалгачмхаачдээ. Кк

Зочин [66.181.187.64] 2025-09-29 10:21:39

зеленский үхэж далд ороосой!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.