Өсвөрийн парламент-2025: "WASH & TEENS" – Өөрчлөлтийн Төлөө Нэгдье

Aдмин / Улстөр

“Өсвөрийн Парламент-2025” хөтөлбөрийг “Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба өсвөр үе” буюу “WASH AND TEENS” сэдвийн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн Сан, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын ерөнхий газар болон Монголын Скаутын Холбоо хамтран зохион байгуулж байна.

Тус хөтөлбөр 2025 оны аравдугаар сараас 2026 оны зургадугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд ЕБС-ийн 11-12 дугаар ангийн сурагчдад парламентын боловсрол, хүний эрх, аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй, тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэг олгохын зэрэгцээ багаар ажиллах чадвар, нийгмийн оролцоо, нөлөөллийн ажлын туршлага олгох зорилготой.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийт 21 аймаг, 9 дүүргийн 456 сурагч уг хөтөлбөрт хамрагдсан бөгөөд энэ жил нэмэлтээр 126 сурагчийг сонгон шалгаруулах гэж байна. Хөтөлбөрт оролцохыг хүссэн сурагчид 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 23:00 цагаас өмнө [https://forms.gle/n6XWKKNYonMMDMRG9](https://forms.gle/n6XWKKNYonMMDMRG9) холбоосоор орж цахимаар бүртгүүлнэ.

Бүртгэлийн анкет дараах таван хэсэгтэй байх ба үүнд: хувийн мэдээлэл, “Сургуулийн орчин дахь ундны ус, ариун цэврийн байгууламжийн стандарт ба хүртээмж” сэдвийн хүрээнд 2-3 минутын видео бичлэг, “Үе тэнгийн нөлөөлөл ба бидний оролцоо” сэдэвт 500-700 үгийн эсээ, анги удирдсан багшийн батлан даалт (загвар: [https://shorturl.at/wCGPT](https://shorturl.at/wCGPT)), мөн өөрийг нь дэмжиж буй 50 сурагчийн гарын үсгийг цуглуулсан маягт (загвар: [https://shorturl.at/yEbmw](https://shorturl.at/yEbmw)) тус тус багтана.

Энэ жилийн шалгаруулалт өмнөх жилүүдээс өөрчлөгдсөн ба оролцогчдыг мессеж санал хураалтаар шалгаруулах бөгөөд батлагдсан мандатын тоонд үндэслэн орон нутгийнхаа хэмжээнд хамгийн олон санал авсан 126 сурагчийг сонгон шалгаруулна. Мандатын тоог дараах холбоосоор үзнэ үү: [https://shorturl.at/c0Jrb](https://shorturl.at/c0Jrb).

Хөтөлбөрт бүртгүүлсэн нэр дэвшигчдийн танилцуулга болон санал хураалтын явцын мэдээллийг 2025 оны 10 дугаар сарын 14-нөөс 18-ны хооронд “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн сошиал хаягууд болон ikon.mn сайтад нийтэлнэ. Санал хураалт 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өглөөний 07:00 цагаас орой 22:00 цаг хүртэл явагдана.

Сонгогчид нэр дэвшигчийн хувийн дугаарыг тусгай дугаарт илгээн саналаа өгөх бөгөөд нэг дугаараас зөвхөн нэг санал өгөх боломжтойг анхаарна уу. Санал хураалтаар шалгарсан сурагчдын нэрсийг 2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр олон нийтэд зарлах болно.

Хөтөлбөрийн удирдамжийг [https://shorturl.at/hulqk](https://shorturl.at/hulqk) холбоосоор орж унших боломжтой бөгөөд нэмэлт мэдээллийг “Өсвөрийн Парламент хөтөлбөр” фэйсбүүк хуудас, “teen.parliament“ инстаграм хаяг, 89006688, 99187323 утсаар болон [teenparliament24@gmail.com](mailto:teenparliament24@gmail.com) цахим шуудангаар авч болно.

Иймд өсвөр үеийнхний оролцоо, дуу хоолойг дэмжих энэхүү хөтөлбөрт идэвхтэй хамрагдаж, өөрчлөлтийн эхлэл болоорой.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.