О.Цогтгэрэл: Монгол Улс эмх замбараагүй байдал, Үндсэн хуулийн хямралын босгон дээр зогсож байна

Aдмин / Улстөр

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүд өнөөдөр (2025.10.16) мэдээлэл хийлээ. О.Цогтгэрэл “Монгол Улс эмх замбараагүй байдал, Үндсэн хуулийн хямралын босгон дээр зогсч байна. Асуудал цагаар тоологдож эхэлж байна. Энэ хаанаас эхлээд, ийм нөхцөл байдал үүсгэчихэв ээ.

Төрөө хямралаас гаргаж, түмнээ ядуурлаас аварна гэдэг улс төрийн хүчин завсаргүй засагласаар олон жил боллоо. Өнөөдөр төрийн хямрал, түмний ядуурал улам даамжирлаа.

Олон жил засагласан улс төрийн хүчин хулгайгаа нууж, хаалганы ард хэлцэлдэж явахаар ийм зүйл болдог юм байна. “Загас толгойноосоо эхэлж өтдөг” гэдгийн үлгэр яг энд биелж байна.

Өнөөдөр Монгол Улсын багш, эмч нар жагсч, эрчим хүчний салбар нь лаа барихдаа тулчихсан байхад энэ бүхэн эрх баригчдад огт хамаагүй юм байна. Зөвхөн албан тушаалын хэнээрхэл энэ түвшинд очиж байна. Одоо яах ёстой вэ. Ардчилсан намаас зарчмын байр суурь илэрхийлж, хүлээцтэй байж ирсэн.

Үүний цаана парламентын засаглалын асуудал яригдахыг үгүйсгэхгүй. Бид сүүлдээ энэ зүйл рүү санаатай хөтөлж байна гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүрч байна. Энэ ажлыг санаатайгаар зохион байгуулж, зурж, түлхэж байгаа хэсэг бүлэг хүмүүс байна уу гэж харж байна.

УИХ-ын чуулган эхлэх ёстой. Ардчилсан намын бүлэг чуулганаас завсарлага авч, хуралдана. Бүлгийн шийдвэр гаргах ёстой. Өмнөх хурлын шийдвэрээр УИХ-ын даргыг огцруулах асуудлыг яаралтай оруулж, энэ хоёр хүний асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой гэдэг шаардлага тавьж, үүнийгээ нэхэж байна.

Мөн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын дарга болон Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг олонхын саналаар шийдэж, улс орноо хямралаас гаргах ёстой гэдэг саналаа танилцуулна. Хэрвээ нэг хүний асуудал нь орж ирэхгүй бол АН-ын бүлэг чуулганд оролцохгүй, гарах үр дагаврыг эрх баригчид бүрэн дүүрэн хариуцах ёстой.

Бид УИХ-ын даргад шаардлагаа тавьж, УИХ-ын даргын зөвлөлийг нэн яаралтай хуралдуулж, өнөөдрийн чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд УИХ-ын даргыг огцруулах асуудлыг оруулж, өнөөдөртөө шийдэж дуусах ёстой гэдгийг мэдэгдэж байна” гэв.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.178] 2025-10-16 18:08:38

ЭмСиЭсийн нохой


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.