Өнгөрсөн есдүгээр сар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ихтэй сар болж өнгөрчээ

Өнгөрөгч есдүгээр сарын агаарын дундаж температур өмнөх жилээс 0.6°С-аар, олон жилийн дунджаас 0.9°С-аар тус тус дулаан байсан талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тухайлбал, өнгөрөгч есдүгээр сар 1940 оноос хойш тохиолдож байгаа 10 дахь дулаан сар болж өнгөрчээ.
Сарын агаарын дундаж температурын олон жилийн дунджаас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзэхэд нутгийн дийлэнх буюу 61.2 хувь нь дунджийн орчим, 38.8 хувь нь дунджаас +1.0-ээс +3.0°С-аар дулаан байсан байна.
Тус сард Монгол орны хэмжээнд дунджаар 25.9 мм тунадас орсон нь өмнөх жилээс 19.3 хувиар бага, олон жилийн дунджаас 43 хувиар ахиу байжээ.
1940 оноос хойш тохиолдож байгаа 17 дахь хур тунадас ихтэй сар болж өнгөрчээ. Сарын нийлбэр хур тунадасны олон жилийн дунджаас хазайх хазайлтын оронзайн тархалтыг авч үзвэл нийт нутгийн 62 хувь дунджаас ахиу, 8.5 хувь нь дунджийн орчим, 29.5 хувь нь дунджаас бага тунадас унасан байна хэмээн мэдээллээ.
Сэтгэгдэл